menu

Thursday, October 24, 2013

ОЮУТНЫ ДАДЛАГЫН УДИРДАМЖ



БАГШ МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЮУТНЫ
ДАДЛАГЫН УДИРДАМЖ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1        Тус сургуулийн оюутан суралцах хугацаандаа  мэргэжлийн ба сурган, сэтгэл судлал,  заах арга зүйн болон бусад хичээлээр олж авсан онолын мэдлэг чадвартаа тулгуурлан дадлага хийх бөгөөд дадлагаар хангалтгүй  үнэлгээ авсан, эсвэл хамрагдаагүй оюутан цаашид үргэлжлүүлэн суралцах эрхгүй болно.
1.2        Багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд III  ангийн  1-р улиралд ажиглах, III ангийн 2-р улиралд багшлах, IV ангийн 1 улиралд төгсөлтийн өмнөх дадлага ЕБДС-д тус тус хийнэ.
1.4        Түүх-нийгэм судлал, аялал жуулчлал, хэл бичгийн ангийн оюутнууд III ангиа төгсгөөд орон нутгийн болон аялгуу судлалын дадлага хийнэ.

Хоёр. Дадлагын хугацаа

2.1        Ажиглах дадлагыг III ангийн 1-р улиралд 16 долоо хоног, багшлах дадлагыг III ангийн 2-р улиралд 6 долоо хоног, төгсөлтийн өмнөх дадлагыг  IV ангийн 1-р улиралд 6 долоо хоногийн хугацаатай зохион байгуулна.

Гурав. Дадлагын зорилго

3.1        Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, технологи, арга хэлбэр, багшийн ажил, хөдөлмөрийн онцлогтой танилцах;
3.2        Мэргэжлийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ бататгах, практикт бүтээлчээр хэрэглэж сурах;
3.3        Анги хамт олныг удирдаж, сурагч, хамт олонтой харьцах, зохион байгуулах эв дүй, дадал, чадварт суралцах;
3.4        Сурган хүмүүжүүлэх арга барил эзэмших;

Дөрөв. Дадлагын бэлтгэл ажил

4.1        Оюутнуудыг  боловсролын салбарт мөрдөж буй хууль тогтоомжтой танилцуулах;
4.2        Дадлага хүлээн авах сургуультай гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт  оруулах;
4.3        Оюутнуудыг дадлагын удирдамжтай танилцуулж, дадлага удирдах, дагалдуулах багш, хамрагдах оюутан, заах хичээл, хичээлийн сэдэв, анги бүлгийн хуваарийг гаргаж, семинар зөвлөгөө өгөх;
4.4        Хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, тэмдэглэл конспект зохиох, үзүүлэн, тараах материал  бэлтгэх, сургалтын анхан шатны баримт бичиг хөтлөх талаар зөвлөгөө өгөх;
4.5        Ахмад, тэргүүний багш нарын туршлагаас судлуулах, дадлагын бэлтгэл болгож уншиж судлах ном товхимлын жагсаалт гаргах, бололцоотой нөхцөлд дуу дүрс бичлэг сонсгож, үзүүлэх, түүнчлэн заах арга зүйн талаар оюутан  багш нарын дунд ярилцлага, семинар зохион байгуулах;

Тав. Дадлагын агуулга, зохион байгуулалт

5.1        Дадлагын эхний үед дадлага удирдах багш оюутнуудыг ерөнхий боловсролын дунд сургуулийн удирдлага, дагалдуулах багштай нь  танилцуулж , дадлагын  хуваарийг нарийвчлан боловсруулна.
5.2        Дадлагын эхний үед оюутны хийж гүйцэтгэх ажил
·         Ерөнхий боловсролын дунд сургуулийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, холбогдох дүрэм, журам, заавартай танилцах;
·         Дадлагын хугацаанд хийж гүйцэтгэх сургалт, хүмүүжлийн ажлын төлөвлөгөө гаргах;
·         Хариуцан ажиллах анги, хамт олонтойгоо танилцах;
·         Багшийн хичээлд сууж, тэмдэглэл  хөтлөх;
·         Заах хичээлийнхээ төлөвлөгөө, конспект тэмдэглэлийг боловсруулж , багш нараас заавар, зөвлөмж авах, хэрэглэгдэх үзүүлэн, тараах материалыг бэлтгэх;
5.3        Дадлагын хоёр дахь үед оюутны хийж гүйцэтгэх ажил
·         Заах  хичээлийнхээ конспект тэмдэглэл, үзүүлэн таниулах, тараах материал, шалгалтын сэдэв, тест, даалгаврыг хянуулж заах аргын  нэгдлээр батлуулах;
·         Суралцаж буй мэргэжлийнхээ чиглэлээр хичээл заах;
·         Багш нарын ажлын арга барил, туршлагатай танилцах;
·         Тодорхой нэг ангийг хариуцан дааж, соёл, спорт, хүмүүжлийн ажил зохион явуулах;
·         Анги, хамт олны төлөвшлийг тодорхойлох, холбогдох судалгаа явуулах;
·         Сурлага, хүмүүжлээр доголдож буй сурагчийн талаар судалгаа явуулж, шалтгаан нөхцөлийг тодорхойлох;
·         Бусад оюутны хичээлд сууж, дүн шинжилгээ  хийх , зохион байгуулж буй соёл, хүмүүжлийн ажилд нь оролцох туслах;

Жич : Оюутан энэхүү дадлагын үеэр тухайн сургуулийн үйл ажиллагаанд, тухайлбал хурал, ажил төрлийн ярилцлага, мэтгэлцээн, багш нарын дунд зохиогдох уралдаан тэмцээн, эцэг эхийн хурал, нээлттэй өдөрлөг, сурган хүмүүжүүлэх уншлага, хичээл зэрэгт багш нарын нэгэн адил идэвхтэй оролцвол зохино.

Зургаа. Дадлагын хугацаанд эзэмшвэл зохих
 мэдлэг, чадвар

6.1        Сургалт, хүмүүжлийн ажлыг удирдан зохион байгуулах, сурагч нэг бүрийн танин мэдэх бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд сургалтын уламжлалт ба орчин үеийн технологи, арга зүй, хичээлийн янз бүрийн хэлбэрийг ашиглах дадал чадвар эзэмших;
6.2        Тухайн сургуулийн болон бусад оюутны  сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны үр дүнг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулж  үзэх хандлага, дадал  хэвшилд сурах, сурган , сэтгэл судлалын үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх;
6.3        Хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, конспект боловсруулах;
6.4        Шалгалтын сэдэв, тест, даалгавар бэлтгэх, сурагчдын мэдлэг, чадвар, дадлын төвшин, хүмүүжлийн төлөвшлийг тодорхойлох;
6.5        Үзүүлэн таниулах, тараах, дидактик материал бэлтгэх, сургалтад техник хэрэгсэл ашиглах;
6.6        Анги удирдах, хамт олныг төлөвшүүлэх, ангийн ажил төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг сонгон  авах, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийг татан оролцуулах;
6.7        Боловсролын анхан шатны баримт бичиг хөтлөх, мэдээ тайлан гаргах;
6.8        Сурагчдад зөвлөгөө өгөх /сурлага, хүмүүжлээр доголдож буй сурагчтай ганцаарчлан ажиллах/;

Долоо. Дадлагыг дүгнэх

7.1        Дадлагын дараа оюутан, удирдсан багш болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлага,    багшийн оролцоотой дүнгийн хурал хийж, оюутан нэг бүрийн дадлагын тайланг хэлэлцэж дүгнэнэ.
7.2        Оюутан тайландаа хийж гүйцэтгэсэн ажлаа товч тодорхой дурдсан байхаас гадна дадлагын   хугацааныхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд нөлөөлж  буй  эерэг, сөрөг нөлөөлөл, цаашид анхаарах зүйлүүдийг тодорхойлохыг эрмэлзэх нь чухал.

Тайланг доорх үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ. Үүнд :

·         Дадлагын бэлтгэл болон уншиж судалсан, тэмдэглэл хийсэн хууль тогтоомжийн актууд, дүрэм, журам, заавар, ном товхимол, ахмад, тэргүүний багш нарын арга туршлага
·         Сургалт, хүмүүжлийн ажлын төлөвлөгөө зохиосон байдал
·         Багш нарын хичээлд сууж, тэмдэглэл хөтөлсөн байдал
·         Заах хичээлийнхээ төлөвлөгөө конспект, шалгалтын сэдэв, тест, даалгавар, хэрэглэгдэх үзүүлэн, тараах материалыг бэлтгэсэн байдал
·         Дадлага хийж хичээл заасны үнэлгээ /дадлага удирдсан болон дагалдуулсан багшийн үнэлгээ/
·         Даасан ангитайгаа ажилласан /соёл, спорт, хүмүүжлийн ажил зохиох, хамт олны  төлөвшил, сурагчдын зан төлөвийг  тодорхойлох, сурлага, хүмүүжлээр доголдож буй сурагчтай ажиллах, анхан шатны баримт бичиг хөтлөх, холбогдох мэдээ судалгаа гаргах/ байдал
·         Сургуулийн дотоод ажилд оролцсон байдал










БАГШ МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЮУТНЫ
АЖИГЛАХ ДАДЛАГА

Зорилго:
Оюутан  ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтыг төлөвлөх, сургуулийн баримт бичигтэй танилцаж, сурган, сэтгэл судлалын болон мэргэжлийн хичээлийн заах аргаар  олж авсан онолын мэдлэгээ практиктай харьцуулан дүгнэлт хийхэд оршино.

Оюутан дадлагын хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
·         ЕБДС-ийн бүтэц зохион байгуулалттай танилцах;
·         Дунд сургуулийн нэг багшийг дагалдан ажиллаж, сургалтыг хэрхэн төлөвлөж, бэлтгэх талаар багш нарын арга  туршлага судлах;
·         10-аас  доошгүй  цагийн хичээлд сууж, сурган, сэтгэл зүйн болон заах аргын анализ хийх арга барилтай  танилцах, нэг сурагчийг судалж, зан төлөв, авъяас сонирхлын тодорхойлолт гаргах;
·         Сургалтын бичиг баримтыг хэрхэн хөтлөх арга барилыг судлах;
·         Кабинетийн бүтэц, кабинет хэрхэн байгуулах туршлага судлах;

Дадлагыг дүгнэх:
Дадлагын хугацаанд оюутан бүр ажлын тусгай дэвтэрт тэмдэглэл хөтөлж, тайлан бичиж хамгаална. Ажиглах дадлага удирдсан багшийн тодорхойлолт, оюутны тайланг үндэслэн сургуулийн захиргаа дүгнээд ажиглах  дадлага хийгээгүй болон хангалтгүй хийсэн оюутныг багшлах дадлагад гаргахгүй.


БАГШ МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЮУТНЫ
БАГШЛАХ ДАДЛАГА

Зорилго:
III ангийн оюутнууд сурган, сэтгэл судлал, мэргэжлийн заах аргын хичээлээр олж авсан онолын мэдлэгээ амьдрал үйл ажиллагаандаа хэрэглэх дадлагажих зорилгоор оюутан бүр ЕБДС-ийн 6-9-р ангид 6 долоо хоног багшлах дадлага хийнэ

Ерөнхий шаардлага
·         Ажиглах дадлагыг амжилттай хийж, үнэлгээ авсан байх;
·         Сурган хүмүүжүүлэх зүй болон хүүхдийн хөгжлийн сэтгэлзүйн хичээлүүдийг зохих төвшинд судалж шалгалт өгч үнэлгээ авсан байх;
·         Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байх;

Тусгай шаардлага
·         Мэргэжлийн боловсролын стандартыг судалж, стандартын үзэл баримтлалыг ойлгосон байх ;
·         Хичээлийг төлөвлөж, зохион байгуулж явуулах мэдлэг, арга зүйн чадвар эзэмшсэн байх;
·         Хичээлээс гадуурх ажлыг төлөвлөж зохион байгуулах мэдлэг, чадвартай байх;
·         Хүүхдийн сэтгэл зүйг судлах судалгааны арга зүйд суралцсан байх;
·         Хүүхдийн хөгжил төлөвшилд үнэлгээ өгч тодорхойлолт гаргаж чаддаг байх;
·         Хүүхэдтэй зөв харилцах эв дүй, сурган хүмүүжүүлэх ёс зүйн чадамжуудыг өөртөө төлөвшүүлсэн байх;
·         Багшийн бичиг баримтыг боловсруулж, хөтөлж сурсан байх (сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр, ангийн журнал гэх мэт) ;
·         Хүүхдийн анги хамт олныг удирдан чиглүүлэх, тэдний төлөвшлийг судлах мэдлэг чадвар эзэмшсэн байх;
·         Заах хичээлийн хэрэглэгдэхүүнийг цуглуулсан байх;

Дадлагын хугацаанд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

·         Оюутан дадлагын хугацаанд дүнтэй 8 цагийн хичээл заана.  Оюутан нь хичээл заах бүрдээ ээлжит хичээлийн бэлтгэлийг 3-аас доошгүй хоногийн өмнө хангаж, конспектийг 2 хоногийн өмнө дадлага удирдсан багшаар батлуулсан байна. 
·         Конспектийг бичихдээ хичээлийн агуулгыг минут бүрээр нарийвчлан тогтоож бэлтгэнэ.
·         Хоёроос доошгүй сурагчийн сурган сэтгэлзүйн тодорхойлолт гаргана.
·         Бусад оюутнуудын хичээл хүмүүжлийн ажилд сууж, тэмдэглэл хийнэ.
·         Бусдын болон өөрийн заасан хичээлд анализ хийнэ.
·         Анги удирдан ажиллана.

Оюутан дадлага хийсний дараа  тайлан бичиж хамгаална. Оюутны дадлага  ажлын үр дүнг дадлага удирдсан дээд сургуулийн болон дунд сургуулийн багш нар хамтран дүгнэнэ. Дадлагын дүнг сургалтын албаны менежер  сурлагын дэвтэрт бичнэ.
Багшлах дадлага хийгээгүй оюутанд жилийн чөлөө олгох ба хүндэтгэх шалтгаанаар дадлага хийгээгүй тохиолдолд сургуулийн захиргааны зөвшөөрлөөр  нөхөн хийж болно.

БАГШ МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЮУТНЫ
ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ ДАДЛАГА

Төгсөх  ангийн оюутнууд ЕБДС-ийн 9-11-р ангид 09-р сарын 01-нээс эхлэн 6 долоо хоног төгсөлтийн өмнөх  дадлага  хийнэ. Оюутны саналыг харгалзан хөдөө орон нутагт хийлгэж болно.

1.         Оюутан дадлагын хугацаанд дүнтэй 12 цагийн хичээл заахаас гадна онолын мэдлэгээ практик  үйл ажиллагаандаа хэрэглэх, багшлах арга барил, эв дүй эзэмшихэд нөөц бололцоогоо дайчлан ажиллана.
2.         Дадлага удирдсан багш,  оюутны дүн болон дадлага хийсэн тухай тодорхойлолтыг сургалтын албанд ирүүлнэ.  Хөдөө орон нутагт дадлага хийсэн оюутны  дадлага ажлын талаар тухайн удирдсан багш товч илтгэх хуудас бичиж, баталгаажуулан ирүүлнэ.
3.         Хичээлд нь заах аргын нэгдэл үнэлэлт өгнө. Мэргэжлийн тэнхим, анги удирдсан багш нар тайлангийн хурлыг хамтран хийж, дадлагын дүнг сургалтын албаны  менежер сурлагын дэвтэрт бичнэ.
4.         Дадлага хийсэн оюутнууд дадлагын ажлын тайланг дүгнэх, сурталчлах  ажлыг сургууль дээрээ зохион байгуулна.
5.         Төгсөлтийн өмнөх дадлага хийгээгүй оюутанд жилийн чөлөө олгоно.

No comments:

Post a Comment