menu

Thursday, October 24, 2013

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Захирлын 2007  оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
04 дугаар хавсралт

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.             “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль бакалаврын зэрэг олгох сургалтад нийслэл болон хөдөө орон нутгаас оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2005 оны 422. 2006 оны 483 дугаар тушаалуудаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд болон энэхүү журмыг баримтална.
2.              Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэн Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд ЕШ өгч, болзол хангасан иргэний өргөдлийг тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
3.             Энэхүү журам болон элсэлтийн ажлыг зохион байгуулахтай холбогдсон нэмэлт мэдээллийг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн www.3erdene.edu.mn вэб хуудас, gurvanerdene@yahoo.com  e-mail хаягаар үзэх, харилцах боломжтой.
4.             Бакалаврын болон дипломын дээд боловсрол эзэмшсэн, бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахыг хүсэгчдийг экстернат хэлбэрээр /Монгол хэл- уран зохиол, Бага ангийн багш, Монгол хэл-англи хэлний багш, Түүх–нийгэм судлалын багш, аялал жуулчлалын менежерийн анги/ суралцуулна. Эдгээр ангид элсэгчдээс ЕШ өгөхийг шаардахгүй. Энэ элсэлтийг тусгай журмаар зохицуулах бөгөөд тухай бүр нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.
5.             Энэ журмын 4-т зааснаас бусад чиглэлээр хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол энэхүү журмын дагуу ЕШ өгч элсэх бөгөөд элссэнийхээ дараа өмнөх дээд боловсрол эзэмшихдээ үзсэн хичээлүүдийн кредитийг  тооцуулах замаар товчлон суралцах боломжтой болно.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага

1.             Тус сургуульд элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
2.             Тухайн мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар ЕШ өгсөн байхыг хавсралтад заав.
3.             Тухайн мэргэжлийн чиглэлээр өгсөн ЕШ-ийн босго оноо нь нийт авбал зохих онооны 40 хувиас доошгүй байна.
4.             Элсэхийг хүсэгчид шалгалтын дараах хоёр хэлбэрээс сонгож, элсэлтийн шалгалт өгнө. Үүнд:

a.     “Гурван–Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийг болон суралцах мэргэжлээ сонгосон тухай эсээ бичих
b.     Ярилцлага хийх

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

1.             Тус сургуульд нийслэл болон орон нутгаас элсэх оюутны тоог /хяналтын тоо/ БСШУЯ-аас тогтооно.
2.             Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр хавсралтад заасан мэргэжлийн шалгалтын нийт оноогоор жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
3.             Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг харьцуулан шийдвэрлэнэ.
4.             Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тус сургуулийн веб сайтаар зарлана.
5.             Оюутан элсүүлэхтэй холбоотой гарсан маргааныг тухайн сургуулийн элсэлтийн комисс бүрэн шийдвэрлэнэ.

Дөрөв. Өргөдөл хүлээн авах

1.             “Гурван- Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд элсэхийг хүсэгчдийн өргөдлийг /4-р зүйлийн 2-т заасан холбогдох материалын хамт/ 6-р сарын 25-аас 7-р сарын 10-ны өдрүүдэд “Гурван–Эрдэнэ” багшийн дээд сургууль дээр дараах журмаар хүлээн авна.
2.             Улаанбаатараас элсэхийг хүсэгчид болон өөрийн биеэр элсэлтийн комисст хандсан иргэдээс элсэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч, элсэлтийн шалгалтыг тухайн өдөрт нь багтаан авч элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
3.             Хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид элсэхийг хүссэн өргөдөл, бичсэн эсээгээ Улаанбаатар хот, Баянгол дүүрэг- 210524, 24-р салбар, “Гурван–Эрдэнэ” багшийн дээд сургууль гэсэн хаягаар шуудангаар буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өгнө.
4.             Элсэхийг хүсэгчдийн бүрдүүлэх материал. Үүнд:
a.     Өргөдөл /өөрийн гараар бичсэн өргөдөл, өргөдөлд өөрийн товч намтар, ам бүлийн байдал, эцэг эхийн ажил эрхлэлтийн байдал, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, ЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн, сургалтын төлбөрөө ямар хэлбэрээр төлөх, гарын үсэг, буцах хаяг, холбоо барих утас/ зэргийг тодорхой бичнэ.
b.     ЕШ-ын батламжийн дугаар
c.     Боловсролын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/
d.     Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/
e.     Цээж зураг 2 хувь /тухайн оны/
f.      Бүртгэлийн хураамж 3000 төг
5.     “Гурван - Эрдэнэ” багшийн дээд сургуульд элсэх болзол хангасан иргэн элсэх өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлана. Элсэхийг хүсэгчид тус сургуулийн хэд хэдэн ангид элсэхээр өргөдөл өгч болно.

Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх

Дараах нөхцөл хангасан элсэгчдийг элсэх болзол хангасанд тооцож, шууд элсүүлнэ. Үүнд:
1.             Олон улсын болон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр
2.             Аймаг, орон нутгийнхаа олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг мөн тухайн мэргэжлийн чиглэлээр
3.             Улс болон аймаг, орон  нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиол, сэтгүүлзүйн ангид шууд элсүүлнэ.

Зургаа. Элсэгчдийг бүртгэх

1.             Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.
2.             Элссэн хүмүүс 8 сарын 25-аас 30-нд сургууль дээр ирж бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.
3.             Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

a.     Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг
b.     Ерөнхий шалгалтын батламж
c.     Сурагчийн хувийн хэрэг
d.     Сургуулийн тодорхойлолт
e.     Иргэний үнэмлэх
f.      Цээж зураг 4 хувь
g.     Сургалтын төлбөр төлсөн баримт /зээл авах, төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримтууд, төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг эхийн албан байгууллагатай хийсэн гэрээ/

4.     Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг тус сургуульд элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.





Төгсөв.

No comments:

Post a Comment