menu

Thursday, October 24, 2013

ЭКСТЕРНАТААР СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ



Захирлын 2006  оны 04 сарын 07 -ний өдрийн
58. тоот тушаалын 1 дүгээр хавсралт

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬД
СУРАЛЦАГЧДЫГ ЭКСТЕРНАТААР СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.         “Гурван-Эрдэнэ” БДС-д экстернат хэлбэрийн сургалтыг зохион байгуулахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 12-р тушаалын хавсралт “Дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм”-ийг мөрдлөг болгож, захирлын 2001 оны 04 сарын 27-ны өдрийн 05б тоот тушаалаар батлагдсан “Сургалтын журам”, Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, энэхүү журмыг мөрдлөг болгоно.


Хоёр. Сургалтын зорилго, суралцагчийг сонгон шалгаруулж зөвшөөрөл олгох

1.1          Энэхүү журмын зорилго нь бакалаврын сургалтын агуулга, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх, дээд боловсрол олгох үйл ажиллагааны уян хатан байдлыг хангах, оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг туршлага дадлага болгон, цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
1.2          Экстернатаар суралцах хүсэлт гаргасан суралцагчийг тэнхимийн саналыг үндэслэн, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
1.3          Бүрэн дундаас дээш боловсролтой иргэн экстернат хэлбэрээр дээд боловсрол эзэмшиж болох бөгөөд насны хязгаар тавихгүй.
1.4          Шалгуулагчдыг бүртгэх, шалгалт авах, сургалтын тодорхой үе шатны багц цагийг цуглуулах ажлыг сургалтын алба зохион байгуулж, суралцагсдыг захирлын тушаалаар баталгаажуулна.

Гурав. Сургалтыг зохион байгуулах

1.1          Экстернатаар суралцагчид сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, ангийн ажил, реферат, хяналтын ажил, дадлагын хөтөлбөр, заавал гүйцэтгэх ажлын жагсаалт, сургалт арга зүйн бусад баримт бичгийг олгоно.
1.2          Сургалтын норматив хугацаа өдрийн хэлбэрээр сурах норматив хугацаанаас багагүй байна.
1.3          Өдрөөр нэг жил “В”-ээс доошгүй дүнтэй өдрөөр суралцагч оюутан, өдрөөр тухайн болон дараагийн хоёр ангид зэрэг суралцвал суралцах хугацааг нэг жилээр богиносгож болно.
1.4          Суралцагчийн урьд нь эзэмшсэн боловсролын төвшинг харгалзах сургалтын төлөвлөгөөн дэх тодорхой хичээлүүдийг дүйцүүлэн тооцож болно.
1.5          Суралцагчаас сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүд, тэдгээрийн тодорхой хэсгээр шүүлэг шалгалт авна. Заавал гүйцэтгэх хяналтын болон ангийн ажил, реферат, дадлагын тайланг үнэлж дүгнэнэ.
1.6          Нэг жилд цуглуулж болох багц цагийн дээд хэмжээг сургалтын алба тогтооно.
1.7          Явцын шалгалт, шүүлгийг бодитой авах нөхцөлийг сургалтын алба бүрдүүлнэ.
1.8          Сургалтын төлөвлөгөө ёсоор авбал зохих багц цагийг цуглуулсан, бие даан гүйцэтгэх ажлуудыг биелүүлсэн, голч дүн нь зохих шаардлага хангасан суралцагчийг төгсөлтийн шалгалтад оруулна. Шалгалт өгөх зөвшөөрлийг захирлын тушаалаар олгоно.
1.9          Экстернат хэлбэрээр суралцагч болон сургуулийн хооронд гэрээ байгуулна. Суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх ажлын зохион байгуулалт /ямар шалгалт хэзээ хаана өгөх, дадлагын тайлан хяналтын ажил, тодорхой хичээлийн лекцэнд суух, зөвлөгөө авах гэх мэт/ суралцагчаас төлөх төлбөр, түүнийг хэрхэн төлөхийг гэрээнд заавал тусгана.
1.10        Суралцагчдын хувийн хэргийг сургалтын алба хөтөлнө.
1.11        Экстернатаар суралцан төгсөгчдийн тоог статистикийн мэдээнд тусгана.



Төгсөв



Захирлын 2006  оны  04  сарын 07 -ний өдрийн
09  тоот тушаалын 2 дугаар хавсралт

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДЫГ
ЗАЙНААС СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1.         “Гурван–Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн “Сургалтын журам”, “Гурван–Эрдэнэ“ багшийн дээд сургуульд суралцагчдыг экстернатаар суралцуулах журам“-ыг үндэслэн “Гурван–Эрдэнэ “ БДС-ийн бакалаврын нэг жилийн сургалтыг /VII, VIII  улирал/ зохион байгуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2.         Оюутан зайнаас суралцах нь экстернат сургалтын нэг хэлбэр мөн.
1.3.         Энэхүү журмын зорилго нь бакалаврын сургалтын агуулга, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх, дээд боловсрол олгох үйл ажиллагааны уян хатан байдлыг хангаж, оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг туршлага дадлага болгон, цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
1.4.         Энэхүү журмыг тус сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж сургуулийн захирал батална.
1.5.         4 дүгээр ангидаа зайнаас суралцахыг хүссэн оюутан “Гурван–Эрдэнэ“ багшийн дээд сургуульд суралцагчдыг зайнаас  суралцуулах журам”-ын дагуу суралцах оюутан, сургуулийн захиргаатай гэрээ байгуулна.

Хоёр. Сургалтын зохион байгуулалт


2.1.         Зайны сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу 2 улирлын хугацаанд зохион байгуулна.
2.2.         Оюутны бие даан суралцах төлөвлөгөөг мэргэжлийн тэнхим батална.
2.3.         Судлах хичээлийн удирдамжийг мэргэжлийн тэнхимээс гаргаж, сургуулийн вэб сайтад байрлуулна.
2.4.         Удирдамжийн дагуу гүйцэтгэсэн даалгавраа оюутан улирлын шалгалт эхлэхээс 15 хоногийн өмнө сургуульд ирүүлсэн байна.
2.5.         Даалгаврыг хугацаанд нь ирүүлээгүй оюутан улирлын шалгалт өгөх эрхгүй болно.
2.6.         Оюутан, улирал тус бүрийн болон төгсөлтийн шалгалт өгнө.
2.7.         Төгсөгчдөд зориулсан бүтээлч семинарын хичээлийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-аас 30-ны хооронд зохион байгуулна.
2.8.         Зайнаас суралцаж буй оюутны бие даасан ажлыг шалгаж, зөвлөгөө өгч буй багшийн цагийг гүйцэтгэлээр нь тооцож хөлс олгоно.

Гурав. Бусад


3.1.         “Оюутан зайнаас суралцах журам”-ын дагуу суралцаж буй оюутан улирал тус бүрийн эхний 15 хоногийн дотор төлбөрөө төлсөн байна.
3.2.         Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн оюутныг цаашид суралцуулахгүй болно.
3.3.         Зайны сургалтад хамрагдах оюутнууд өмнөх улирлуудын хичээлийн шалгалтыг бүрэн тооцуулсан байна.






Төгсөв.

No comments:

Post a Comment