menu

Thursday, October 24, 2013

Төлбөрын ХӨНГӨЛӨХ

Захирлын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн
45 тоот тушаалын 15  дугаар хавсралт

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛҮҮЛЭХ,

ХӨНГӨЛӨХ, БУЦААЖ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.             Оюутнуудаас сургалтын төлбөр авах, төлбөрийн хэмжээг багасгах, ямар нэг шалтгаанаар төлбөрийг буцааж олгоход энэхүү журмыг баримтална.


Хоёр. Сургалтын төлбөр төлүүлэх

1.             Оюутны авах кредит цаг нь хичээлийн жилд ойролцоогоор 30-32 кредит цаг байх бөгөөд сургалтын төлбөрийн хэмжээг жил бүр тогтооно.
2.             Оюутны сургалтын төлбөрийг дансаар авна.
3.             1 дүгээр ангийн оюутан хичээл эхлэхийн өмнө сургалтын төлбөрөө төлж, сургалтын гэрээ хийсэн байна.
4.             2-4 дүгээр ангийн оютнууд сургалтын төлбөрөө хоёр хувааж төлөхийг зөвшөөрнө. Тэгэхдээ эхний хэсгийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор, үлдсэн хэсгийг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор төлнө. Энэ хугацаанд төлөхгүй бол суралцах хугацааг хойшлуулах, сургуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авна.

Гурав. Сургалтын төлбөр хөнгөлөх

1.             Сурлага, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд амжилт гаргасан / 2 ба түүнээс дээш улирал дараалан онц сайн суралцсан, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж тэргүүн байр эзэлсэн, бүтээл туурвисан гэх мэт / амьдралын онцгой гачигдалтай боловч амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг хамт олон, тэнхимийн саналыг үндэслэн 50 хүртэл хувиар хөнгөлнө.

Дөрөв. Сургалтын төлбөрийг буцааж олгох

1.             Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн оюутан төлбөрөө буцааж авахгүйгээр жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлбөрөөрөө үргэлжлүүлэн суралцана.
2.             Сургалтын төлбөрөө дутуу төлсөн оюутан жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөр дээрээ тухайн жилийн сургалтын төлбөрийн зөрүүг төлж үргэлжлүүлэн суралцана.
3.             Хичээлийн жилийн эхэнд болон дундуур оюутан сургуулиас гарах буюу чөлөө авах шалтгаанаар сургалтын төлбөрөө буцааж авахыг хүсвэл:
·                     Хагас жилийн төлбөрөө төлсөн оюутан тухайн улирлын 50 хувиас дээш хугацаанд суралцсан бол төлбөр буцааж олгохгүй бөгөөд 50-аас доош хугацаанд суусан бол суралцсан хугацааны төлбөрийг бодож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.
·                     Сургалтын албанд гаргасан өргөдлийг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
4.             Ямар ч тохиолдолд суралцсан хугацааныхаа сургалтын төлбөрийг төлөх үүргийг оюутан хүлээнэ.

Тав. Суралцсан хугацаа, төлбөрийн тооцоо

1.             Тухайн оюутан сургуулиас гарах болон жилийн чөлөө авахыг хүсэж өргөдөл өгсөн өдрөөр суралцсан хугацааг тасалбар болгож, тооцоог хийнэ.
2.             Суралцах хугацааг 7 хоногоор тооцох бөгөөд нэг улирлын хугацааг 16 долоо хоног гэж тооцно.
3.             Нэг улиралд ноогдох сургалтын төлбөрийг 16 долоо хоногт хувааж нэг 7 хоногт оногдох сургалтын төлбөрийн хэмжээг тогтооно. /Жишээлбэл улирлын хичээл эхэлснээс хойш 3 долоо хоног болсны дараа оюутан сургуулиас гарах хүсэлт гаргасан тохиолдолд 16-3=13 гэж бодох ба хагас жилийн сургалтын төлбөр 210000 төгрөг бол (210000:16)х13 гэж төлбөрийг олгоно.


Төгсөв

No comments:

Post a Comment