menu

Thursday, October 24, 2013

СУРГАЛТЫН ЖУРАМ

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
11  дүгээр хавсралт

СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1        Боловсролын тухай багц   хууль бусад холбогдох хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд дээд боловсролтой, бакалавр, магистр зэрэгтэй  мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.

Хоёр. Сургалтын төлөвлөгөө

2.1          Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсрол олгох  сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, сургалтын хугацаа, судлах хичээлийн цэс, тэдгээрийн дэс дараалал, үйлдвэрлэлийн ба багшлах дадлагын төрлийг тусгасан,  боловсролын агуулгыг хэрэгжүүлэх гол баримт бичиг мөн. 
2.2          Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургалт явуулах мэргэжил тус бүрээр сургалтын төлөвлөгөөг боловсруулан эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрүүлсний үндсэн дээр, сургуулийн захирал баталж,  сургалтын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.
2.3          Сургалтын төлөвлөгөө нь захирал, сургалтын алба, тэнхимийн эрхлэгчид нэг нэг хувь хадгалагдах бөгөөд шинэчлэх шаардлага гарвал мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн өөрчилнө.

Гурав. Хичээлийн хөтөлбөр

3.1          Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд орсон хичээл тус бүрээр суралцагсдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэгийн агуулга, төвшин, түүний үнэлгээний аргазүйг тодорхойлон заасан сургалтын баримт бичиг мөн.
3.2          Сургалтын төлөвлөгөөнд заасан бүх хичээлийн хөтөлбөрийг стандартын агуулга, арга  зүй, үнэлгээ гэсэн 3 чиглэлээр хийж тэнхимийн хурлаар хэлэлцэн баталж, сургалтад мөрдөж  ажиллана.
3.3          Хичээлийн хөтөлбөрүүд нь сургалтын алба, мэргэжлийн тэнхимүүд болон хичээл зааж буй багш нарт нэг нэг хувь хадгалагдах бөгөөд засч сайжруулах, шинэчлэн боловсруулах ажлыг тэнхимийн эрхлэгчид хариуцна.

Дөрөв. Хичээлийн хуваарь хийх

4.1          Хичээлийн хуваарь нь сургалтын төлөвлөгөөн дэх анги бүрийн тухайн улирлаар үзэх хичээлүүдийн цагийн ачааллыг долоо хоног, өдөрт хуваарилан, хичээл заах багшийн нэр, зэрэг цолыг  хичээл орох өрөөний дугаарын хамт бичсэн тухайн улирлын сургалтын өдөр  тутмын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах сургалтын баримт бичиг мөн.
4.2          Хичээлийн хуваарийг хийхдээ "цонх" гаргахгүй байх, багш, оюутан 1 өдөр 6-аас илүү цагийн хичээлгүй байх, лекцийн хичээл дараалсан 4 цагаас  илүүгүй  байх, анги сольж орохыг аль болох  цөөн байлгах зэрэг шаардлагуудыг баримтлан сургалтын алба боловсруулж, захирлаар хянуулан батлуулж  тухайн улирлын хичээл эхлэхээс 7- оос доошгүй хоногийн өмнө коридорт байрлуулна.
4.3          Багш нарын цагийн ачаалал,  ажлын байдлыг харгалзан хичээлийн  хуваарьт сургалтын алба зохих өөрчлөлт оруулж болох бөгөөд багш, оюутнуудад заавал урьдчилан мэдэгдэнэ.
4.4          Хичээлийн хуваарийг тухайн хичээлийн жил дуустал сургалтын албанд хадгална.

Тав. Ангийн журнал хөтлөх

5.1          Ангийн журнал нь хичээлийн хуваарийн дагуу  зааж буй хичээлийн сэдэв, он, сар, өдөр, ирц, гэрийн даалгаврын сэдэв, оюутны ирц, хичээл заасан багшийн нэр /гарын үсэг/, ангийн оюутнуудын дэлгэрэнгүй судалгаа зэргийг тэмдэглэсэн сургалтын баримт бичиг мөн.
5.2          Анги удирдсан багш улирлын эхэнд журналын нүүрэн талд ангийн нэрийг  бичиж, хуудсыг эхнээс нь дугаарлах ба тухайн ангид үзэх хичээл тус бүрийн  7 хоногийн цагийн ачааллыг харгалзан, хичээлүүдийн нэрийг, оюутнуудын нэрийн хамт бичнэ.
5.3           Багш нар хичээл орох бүр журналыг зааврын дагуу тогтмол хөтлөх ба журналын хөтлөлт, багшийн сэдэвчилсэн төлөвлөгөөтэй  тохирч байх бөгөөд хичээлийн хуваарь, сэдэвчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орвол тодорхой тайлбар хийнэ.
5.4          Журналын бүрэн бүтэн байдал, хөтлөлтийг сургалтын албанаас сар бүр шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах ба тухайн ангийг төгстөл ангийн журналыг архивт хадгална.

Зургаа. Үнэлгээний хуудас

6.1          Шалгалт авах анги, хичээлийн нэр, авбал зохих кредит цаг, оюутнуудын ирцийн болон бие даасан ажил, явцын үнэлгээ, батлах шалгалтын дүн, ерөнхий дүн, шалгагдвал зохих оюутны тоо, шалгагдсан оюутны тоо, шалгалт авсан багшийн гарын үсэг, шалгалт авсан он сар өдөр зэргийг үнэлгээний хуудсанд тэмдэглэнэ.
6.2          Шалгалт авсан багш үнэлгээний хуудсанд тэмдэглэвэл зохих зүйлүүдийг алдаа мадаггүй, засваргүй, бүрэн гүйцэд тэмдэглэн шалгалт авсан өдрөө  сургалтын албанд хүлээлгэн өгнө.

Долоо. Улирлын шалгалт авах

7.1          Улирлын шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд авах ба шалгалтын хуваарийг сургалтын алба гаргаж, захирлаар  батлуулж  мөрдөж  ажиллана.
7.2          Ангиуд улирал бүр мэргэжлийн 3-аас дээшгүй хичээлээр шалгалт өгнө.
7.3          Улирлын шалгалтыг 4-5 долоо хоногт багтаан авах бөгөөд эхний долоо хоногт явцын дүнг гаргаж, шалгалтад орох эрхтэй оюутны нэрсийг анги ангиар гаргана.
7.4          2, 3 дахь  долоо хоногт шалгалт авна.  Үүнд: 2 шалгалт өгөх анги 7 хоног, 3 шалгалт өгөх анги  4-5 хоногийн  завсарлагатайгаар шалгалт өгнө.
7.5          Нэг өдөр 3-аас илүүгүй  анги шалгалт өгнө. Нэг анги хоёр групптэй бол үдээс өмнө, хойно өгнө.
7.6          Улирлын болон нөхөн, урьдчилан  шалгалтыг хичээл заасан багш нар авна.
7.7          Тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу онцлон үзэх шалтгаантай тохиолдолд оюутан улирлын шалгалтыг сургалтын албаны  зөвшөөрлөөр хуваарийн дагуу урьдчилан болон нөхөн өгч болно.
7.8          Оюутан тухайн хичээлийн шалгалтыг хуваарьт хугацаанд өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай /өөрөө өвчтэй, аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд нь нас барсан гэх мэт/ бол сургалтын алба, тэнхимдээ урьдчилан мэдэгдэж  хугацааг хойшлуулах ба зохих улиралд нь өгөх болзолтойгоор хичээлд суухыг зөвшөөрнө.
7.9          Улирлын шалгалтын дүн, дадлага хийсэн болон ангийн ажил хамгаалсан байдал зэрэг нь анги дэвшихэд харгалзах үзүүлэлтүүд болно.
7.10        Улирлын шалгалтыг тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны зөвшөөрсний дагуу хичээл заасан багшаас өөр багш авч болно.

Найм. Кредит нөхөх давтан сургалт явуулах

8.1          Кредит нөхөх давтан сургалтыг сургалтын албаны зөвшөөрлөөр явуулна.
8.2          Оюутан кредит нөхөх сургалтад хамрагдахын өмнө сургалтын албанаас зөвшөөрөл авч сургуулиас тогтоосон кредитийн төлбөрийг төлсөн байна
8.3          Кредит нөхөх давтан сургалтыг дараах суралцагчдын хувьд явуулна

8.3.1       Улиралд судалсан хичээлүүдийн 1-2-т нь   хангалтгүй /F үнэлгээ/  дүн авсан
8.3.2       Хангалттай үнэлгээ авсан боловч оноогоо ахиулах хүсэлтэй
8.3.3       Шалгалтыг зөвшөөрөлгүй орхиж явсан
8.3.4       Өөр сургуулиас шилжин ирсэн
8.3.5       Тухайн хичээлийг урьдчилан судлахыг хүссэн
8.3.6       Төлбөр төлөөгүй шалтгаанаар шалгалтад орж чадаагүй
8.3.7       Дээд боловсрол эзэмшсэн боловч багш мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа

8.4          Бакалаврын боловсрол эзэмших бүтэн хөтөлбөрийн туршид оюутанд 5 хүртэл хичээлийн кредит нөхөхийг зөвшөөрнө.
8.5          8-р улиралд кредит нөхөхийг зөвшөөрөхгүй.
8.6          Төгсөх курсын оюутан судлах хичээлийнхээ 5-аас илүүд хангалтгүй үнэлгээ авсан бол 5 дахь жилийн сургалтад дахин суралцаж болно. Хэрэв хүсэхгүй бол сургуулиас чөлөөлөгдөнө.
8.7          Оюутан кредит нөхөх сургалтад хамрагдахдаа тухайн хичээлээр оюутнуудын үзэж судлах программыг бүрэн биелүүлж “Гурван-Эрдэнэ” БДС-ийн оюутныг үнэлэх журам болон тухайн сургалтын хөтөлбөрийн оюутныг үнэлэх стандартын дагуу үнэлүүлнэ.
8.8          Сургуулийн үндсэн оюутнуудад кредит нөхөх сургалтын тусгай цаг, хуваарийг гаргахгүй бөгөөд тухайн хичээлийн жилд мөрдөж байгаа нэгдсэн хичээлийн хуваарийн дагуу доод ангиудын хуваарьт хичээлд сууж, шалгалт өгч үнэлгээ авна.
8.9          Өөр сургуулиас шилжиж ирсэн болон өөр мэргэжлээр төгсөж багш мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутнуудын хувьд экстернат хэлбэрээр кредит нөхөх сургалтад хамрагдаж болно.
8.10        Экстернат хэлбэрээр суралцаж кредит нөхсөн оюутантай ажилласан цагийн хөлсийг багшид сургалтын албанаас ирүүлсэн тодорхойлолтын дагуу цалингаас гадуур гүйцэтгэлээр бодож олгоно.
8.11        Оюутан уг журмын 8.3.1, 8.3.2, 8.3.3-т заасан нөхцөлүүдийн дагуу кредит нөхөх давтан сургалтад хамрагдсан  тохиолдолд рейтингийн А хүртэл оноог өгнө.

Ес. Кредит нэмж цуглуулах

9.1          Сургалтын төлөвлөгөөний дагуу үзвэл зохих хичээлийг судлаад сурлагаар тэнцсэн оюутан кредит үнэлгээгээ  ахиулахыг хүсвэл дараах хэлбэрээр тооцуулж болно.

9.1.1       Мэргэжлийн дагуу хичээл нэмж судалсан байж болно. /Сурган болон сэтгэл судлалын сэдвээр, эсвэл заах аргазүйн боловсруулалт, ажиглалт, судалгаа, туршилт хийх, эрдэм шинжилгээний экспедицэд оролцож судалгааны аргазүйн үндэс эзэмших/
9.1.2       Судалгаа шинжилгээний ажил  хийж бүтээл туурвиж болно. /Эрдэм шинжилгээний байгууллагаас зохион байгуулсан хурал, семинарт илтгэл тавьж оролцох, бүтээл туурвих/
9.1.3       Удирдан зохион байгуулах ажлын аргазүй эзэмших ажил хийж болно. /ангийн ахлагч, оюутны байгууллагын сонгуультнаар  ажиллах, бие даан суралцаж, мэргэжлийнхээ чиглэлээр зэргийн үнэмлэх авах/

9.2          Дээрх болзлыг хангасан оюутанд тусгай комисс зохих журмын дагуу кредит  оноож, улирал тутам оюутны сурлагын дэвтэрт бичиж баталгаажуулна.        

Арав. Ангийн ажил бичих, хамгаалах

10.1        Тус сургуулийн оюутан 4 жил буюу 8 улирал суралцахдаа туршилт судалгааны ажлын арга зүй эзэмших, хичээлээр олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх зорилгоор  ангийн ажлыг бичнэ.
10.2        Ангийн ажлын үлгэрчилсэн сэдвүүдийг тэнхимүүдээс боловсруулах бөгөөд IV улиралд оюутан бүрээр сэдэв сонгуулж, ангийн ажлыг нь удирдах багш зөвлөгөө /ажлын хүрээ, бичих төлөвлөгөө, уншиж судлах ном зохиол г.м/ өгнө.
10.3        Оюутан өөрөө ангийн ажлын сэдэв дэвшүүлбэл тэнхимийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
10.4        Оюутан, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр V, VI улиралд ангийн ажил бичиж хамгаална.

10.4.1    V улирлын хамгаалалтыг “Урьдчилсан хамгаалалт” гэж нэрлэх бөгөөд 11 сарын 10-20-ны хооронд явагдана.
10.4.2    “Урьдчилсан хамгаалалт”-д дараах шаардлага тавигдана.

10.4.2.1                                 Ангийн ажил бичих төлөвлөгөөг бүрэн гаргасан байна.
10.4.2.2                                 Сэдвийнхнээ онолын хэсгийг бичиж боловсруулсан байна.
10.4.2.3         Сэдэвтэй холбогдох 3-аас дээш ном уншиж судлан тэмдэглэл хөтөлсөн байна.
10.4.2.4         Уг ажлаар дэвшүүлж буй өөрийн дүгнэлт санааг товч тодорхойлсан байна.

10.4.3    Ангийн ажлын “Жинхэнэ хамгаалалт”  VI улирлын IV сард болно.
10.4.4    “Жинхэнэ хамгаалалт”-д дараах шаардлагуудыг тавина.

10.4.4.1         Ангийн ажил нь шинжлэх ухааны аль нэг салбарт хамаарах баримт, жишээ түүж, эсвэл туршилт,  ажиглалт дүгнэлт хийсэн, тэрчлэн утга зохиолын судалгаа хийсэн гэх мэт тодорхой ажлын үр дүн байна.
10.4.4.2         Сургуулиас тогтоосон академик бичлэгийн стандартын шаардлага хангасан байна.
10.4.4.3         Ангийн ажилд үндсэн хэсгээс гадна зураг, схем, толь бичиг, ном зүй, нэрийн хэлхээс зэргийг хавсаргаж болно.

10.5        Ангийн ажлыг оюутан тэнхимд хамгаалах ба дараах шалгуурыг гол болгож үнэлнэ.

10.5.1    Баримт жишээг бүрэн гүйцэд, оновчтой сонгосон байдал
10.5.2    Баримт жишээг нэгтгэн дүгнэсэн байдал
10.5.3    Судалгааны арга зүйн боловсруулалтын төвшин
10.5.4    Хэл найруулга
10.5.5    Хамгаалах чадвар зэргийг харгалзан үзүүлэлт бүрт оноо өгч, ерөнхий дүнг кредитээр гаргана.
10.6        Ангийн ажил амжилттай бичиж 90-ээс дээш хамгаалсан оюутан бакалаврын ажил бичиж хамгаалахад шаардагдах бусад шаардлагыг бүрэн биелүүлсэн тохиолдолд харьяалагдах тэнхимийн зөвшөөрлөөр уг сэдвээ үргэлжлүүлэн бакалаврын ажил бичиж болно.

Арван нэг. Бакалаврын  ажил бичих, хамгаалах

11.1        Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон байдал, ангийн ажилд багшийн өгсөн үнэлэлт  зэргийг харгалзаж, бичих боловсруулах чадвар эзэмшсэн 4-р курсын оюутанд бакалаврын ажил бичих зөвшөөрөл олгоно.
11.2        Бакалаврын ажил бичих оюутан дараах шаардлагуудыг бүрэн биелүүлсэн байна.
11.2.1        Ангийн ажлыг 90-ээс дээш үнэлгээтэй хамгаалсан байна.
11.2.2        Суралцсан хугацаанд судалсан хичээлүүдээр дүнгийн өргүй байна.
11.2.3        Суралцсан хугацааны дүнгийн голч нь 85-аас дээш хувьтай байна.
11.3        Бакалаврын ажил бичих оюутан

11.3.1        Ажлын сэдвийг мэргэжлийн багшийн тусламжтайгаар өөрөө сонгож авна.
11.3.2        Удирдагчаар хэнийг сонгож авах  саналаа мэргэжлийн тэнхимд өгнө.
11.3.3        Бичих төлөвлөгөө гаргаж батлуулна.
11.3.4        Хамгаалах өдрөөс нэг сарын өмнө бичиж дуусгана.
11.3.5        Ажлаа албан ёсны шүүмжлэгчид 20-оос доошгүй хоногийн өмнө өгнө.
11.3.6        Удирдагч багшаасаа зөвлөгөө авч ажлаа чанартай сайн бичих үүрэг хүлээнэ.

11.4        Бакалаврын ажлын удирдагч

11.4.1        Удирдагчаар ажиллах тухай зөвшөөрлийг бичгээр өгсний үндсэн дээр захирлын тушаалаар томилогдоно.
11.4.2        Оюутны бичих ажлын төлөвлөгөөтэй танилцаж зөвлөнө.
11.4.3        Бичих ажлын явцыг хянан чиглүүлж тусална.
11.4.4        Бичих явцтай танилцаж явцын тайлан бичнэ. Тайланд энэ ажлыг цаашид үргэлжлүүлж  дуусгах боломжтой эсэхийг тодорхойлно.
11.4.5        Бичүүлж  дуусгасны дараа уул ажлын тухай тодорхойлолт бичнэ.
11.4.6        Ажлыг үнэлэх тухай саналаа тодорхойлолтод  хавсаргана.

11.5        Бакалаврын ажлын шүүмжлэгч 

11.5.1        Шүүмжийг бакалаврын ажлыг үнэлэх журмын дагуу бичнэ.
11.5.2        Шүүмжийг хоёр хувь бичиж гарын үсэг зурна.
11.5.3        Ажил хамгаалах хуралд биеэр ирэх бололцоогүй тохиолдолд өөрийн гарын үсгээр баталгаажуулж  ирүүлнэ.
11.5.4        Бакалаврын ажлын шүүмжлэгчээр ажиллах тухай зөвшөөрлийг бичгээр өгнө.
11.5.5        Шүүмжийг хамгаалах өдрөөс 2 хоногийн өмнө ирүүлсэн байна.

11.6        Ажлын явцыг тэнхимийн хурлаар хэлэлцэж урьдчилсан хамгаалалт хийлгэнэ.
11.7        Бакалаврын ажлыг төгсөлтийн шалгалтын комисст хамгаална.
11.8        Ажлыг үнэлэхдээ дараах шалгуурыг баримтална.

11.8.1        Сэдэв, төлөвлөгөө оновчтой эсэх
11.8.2        Судалгааны арга зүй, шинжлэх ухааны төвшин, шинэлэг тал, ач холбогдол
11.8.3        Баримтыг нэгтгэн дүгнэх чадвар
11.8.4        Хэл найруулгын шаардлага хангасан эсэх, техник ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, нэр томъёог оновчтой хэрэглэсэн эсэх, зүүлт тайлбар, ном зүй хавсралт хийсэн байдал
11.8.5        Хамгаалах чадвар зэрэг үзүүлэлтийг харгалзан дүгнэнэ.

11.9        ”11.7.4” үзүүлэлтийг төгсөлтийн шалгалтын комисс, бусад үзүүлэлтийг удирдагч, шүүмжлэгч нарын саналыг үндэслэн комисс дүгнэнэ.
11.10      Хамгаалуулах зөвлөлийн гишүүд үзүүлэлт бүрт оноо өгч ерөнхий дүнг гаргана.
11.11      Бакалаврын ажлын бүтэц, техник ажилд дараах шаардлага тавина.

11.11.1      Бакалаврын ажил 50-аас цөөнгүй хуудас байна.
11.11.2      Ажлын хураангуйг 4% бичиж тараах бөгөөд  10-15 хуудас байна.
11.11.3      Бакалаврын ажлыг хавтаслаж сургуулийн номын санд тавина.
11.11.4      Бакалаврын ажилд үндсэн зохиолоос гадна холбогдох хавсралт, зураг, схем, ном зүй, нэрийн хэлхээс зэргийг хавсаргаж  болно.

11.12      Сургуулийн захиргаа бакалаврын ажилд дараах үүрэг хүлээнэ

11.12.1      Бакалаврын ажлын сэдвийг батална.
11.12.2      Удирдагч, шүүмжлэгчийг томилж хөлсийг олгоно.
11.12.3      Бакалаврын ажлаа онцгой сайн хамгаалсан оюутныг магистрантурт  суралцуулахаар тодорхойлно.
11.12.4      Бакалаврын ажил бичиж байгаа явцтай танилцаж, уул ажлыг үргэлжлүүлэн бичих, эсвэл зогсоох шийдвэр гаргана.
11.12.5      Бакалаврын ажил хамгаалах өдрийг 45 хоногийн өмнө мэдээлнэ.

Арван хоёр. Дунд сургуулийн багшид шавь орж суралцах

12.1        Тус сургуулийн оюутан нь 2-р ангийн сүүлийн улирлаас эхлэн сургуультай харилцан тохиролцож, гэрээ байгуулсан дунд сургуулийн багшид шавь орж  2 жил суралцана.
12.2        2-р ангийн сүүлийн улиралд оюутан дунд сургуулийн багшийн удирдлагаар ЕБДС-ийн бүтэц зохион байгуулалт, сургалт, хүмүүжлийн ажлын ерөнхий чиглэлтэй танилцахын зэрэгцээ эзэмших мэргэжлийн хичээл, түүний хөтөлбөр сурах бичиг, зөвлөмж зэргийг судална.
12.3        3,4-р ангидаа сурагч нэг бүрийг болон сурагчдын хамт  олныг судлахын зэрэгцээ мэргэжлийн хичээлийн заах аргыг нарийвчлан судална.
12.4        Шавилж суралцах хөтөлбөрийг дунд сургуулийн багш хагас жил бүрээр хийж, ГЭБДС-ийн сургалтын албаар  батлуулан ажиллана.
12.5        Оюутнууд 14 хоногт 1 удаа 2 цагаас доошгүй хугацаагаар дагалдан суралцаж байгаа багшаасаа зөвлөгөө, даалгавар авч, биелэлтийг тооцуулж байна.
12.6        Оюутан бүр дадлага ажлын дэвтэртэй байна.

Арван гурав. Төгсөлтийн шалгалт

13.1        Төгсөлтийн шалгалтыг авахдаа Гэгээрлийн Сайдын 1997 оны 03-р сарын 29-ний өдрийн 59-р тушаалаар баталсан "Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам", түүнийг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтална.
13.2        Төгсөлтийн шалгалтын  комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг томилж, захирлын тушаалаар батална.
13.3        Төгсгөгчдийн тоо, шалгалт авах хичээл, мэргэжлийн төрөл зэргийг харгалзан  салбар комисс байгуулж болно.
13.4        Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тэнхимийн голлох профессор багш нар, тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс оруулахаас гадна сургуулийн удирдах ажилтнууд, төрийн захиргааны  төв байгууллагын ажилтнуудаас оруулж болно.
13.5         Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредит цагийг биелүүлсэн оюутан төгсөлтийн шалгалтад орох эрхтэй.
13.6         Төгсөлтийн шалгалт тухайн мэргэжлийн хувьд 2-3 байх бөгөөд сургуулийн ажил бичиж амжилттай хамгаалсан тохиолдолд сэдэв, мэргэжлийн чиглэлийг харгалзан төгсөлтийн 1 шалгалтаас чөлөөлж болно.
13.7        Төгсөлтийн шалгалтын  хуваарийг 1 сарын өмнө сургалтын алба гаргаж, захирлаар батлуулан мөрдөнө.
13.8        Төгсөлтийн шалгалтыг комиссын гишүүдийн 2/3 -аас доошгүй ирцтэйгээр  авах ба  гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.
13.9         Шалгалтын комиссын даргын эзгүйд орлогч нь удирдана.
13.10      Төгсөлтийн 1 шалгалтын үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байна.
13.11      Төгсөлтийн шалгалтад хүндэтгэх шалтгаанаар ороогүй буюу хангалтгүй дүн авсан оюутан дараагийн жилийн хуваарьт өдөр уг  шалгалтыг нөхөн өгч болно.
13.12      Төгсөлтийн шалгалтад 2 дахь удаагаа хангалтгүй дүн авсан буюу ороогүй бол төгсөлтийн шалгалтад дахиж оруулахгүй.
13.13      Төгсөлтийн шалгалтын комисс нь доорх бичиг баримтыг сургалтын албанд бүрдүүлж өгнө.

13.13.1  Комиссын хурлын протокол
13.13.2  Комиссын хурлын тогтоол
13.13.3  Комиссын гишүүдийн дүнгийн хуудас
13.13.4  Комиссын нэгдсэн дүнгийн хуудас
13.13.5  Комиссын гишүүдийн цагийн тооцоо

Арван дөрөв. Боловсролын зэрэг олгоход
 тавих шаардлага

14.1        Төгсгөгчид нь тухайн мэргэжлийн тодорхойлолтод заасан мэдлэг , чадварыг бүрэн эзэмшсэн байна.
14.2        6 хичээлийн жилээс илүүгүй хугацаанд суралцаж,  120-оос доошгүй кредит цаг цуглуулсан байна.
14.3        Ангийн ажил бичиж амжилттай хамгаалсан ( багш мэргэжлээр суралцагчид багшлах, сэтгүүлч мэргэжлээр суралцагчид танилцах, үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлага хийж, тайлан хамгаалсан) 
14.4        Сургалтын төлбөр болон санхүүгийн хувьд тооцоогүй байна.
14.5        Төгсөлтийн  шалгалтыг F -ээс дээш үнэлгээтэй өгсөн төгсөгчид бакалаврын зэрэг олгоно.

Арван тав. Бакалаврын диплом, олгох

15.1        Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн, сургуулийн ажлаа хамгаалсан төгсгөгчдөд төгсөлтийн комиссын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдгийг олгоно.
15.2        Бакалаврын диплом олгох үйл ажиллагаанд  Монгол Улсын БСШУ-ны сайдын 2006 оны 12 сарын 22-ний өдрийн 480 тоот тушаалыг баримтална.
15.3         Төгсгөгч сургалтын албаны тусгай бүртгэлд бакалаврын диплом ба энгэрийн тэмдэг хүлээн авснаа батлан гарын үсгээ зурна.






Төгсөв.

No comments:

Post a Comment