menu

Thursday, October 24, 2013

ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ЖУРАМ



Захирлын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн
 41 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

 “ГУРВАН-ЭРДЭНЭ” БДС-ИЙН
ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Энэхүү журам нь сургуулийн дотоод журмын хүрээнд сургуулийн захиргаа сургуулийн байранд гэрээгээр суух оюутан хоёрын харилцааг зохицуулахад оршино. Сургуулийн байранд сууж буй оюутан энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Байрны оюутан бүрийн мөрдөх журам

1.             Оюутан байранд орохдоо санхүү - үйлчилгээний албатай гэрээ хийнэ. Байранд суух оюутан урьдчилан төлбөрөө бүрэн төлнө. Санхүү-үйлчилгээний албанаас байранд суух оюутанд үнэмлэх олгоно. Тасаг бүр ахлагч томилно. Ахлагчийн заавар зөвлөмжийг даган мөрдөнө.
2.             Сургуулийн санхүү - үйлчилгээний алба (СҮА)-ны байр хариуцсан ажилтан байр болон байрны эд хогшлыг оюутанд картаар хүлээлгэн өгнө.
3.             Байрны оюутан өөрийн хэрэглэх эд хогшлыг цэвэр гамтай хэрэглээд хавар 6 дугаар сарын 1-нд СҮА-нд бүрэн бүтэн хүлээлгэн өгнө. Эвдэрсэн эд хогшлыг шинээр авч өгөх буюу үнийг 3 дахин нугалж төлнө.
4.             Байр, байрны тавилга эд хогшлыг байнга угааж цэвэрлэж байна. Тасгууд өдөр бүр жижүүр томилж байраа цэвэрлэнэ.
5.             Тасгууд ээлжээр байрны ерөнхий жижүүр оюутан гаргана.
6.             Тасгууд ээлжээр коридор, гал тогоог цэвэрлэнэ.
7.             Байр, тасагт гадны хүн оруулахгүй. Байрны оюутныг төрсөн эцэг эх, ах, эгч, дүү нь эргэн ирж тасагт орж 30 минут хүртэл хугацаагаар уулзах болон  хонох аль ч тохиолдолд байрны багш эсвэл санхүү - үйлчилгээний албанаас зөвшөөрөл авч байрны жижүүрт иргэний бичиг баримтаа үлдээж орно.  Эцэг, эх байранд нэг хоноход 2000 төгрөг төлнө
8.             Байранд архи ууж, тамхи татахыг хориглоно.
9.             Бусдыг хүндэтгэж, бусдын амгалан тайван байдалд саад учруулахгүй байна.
10.          Байранд орсон оюутан хугацаанаас өмнө гарах болбол өөрийн оронд “Гурван-Эрдэнэ” БДС-ийн оюутныг олж суулган төлбөрийн зөрүүг авна. Хэрвээ оюутны буруугаас байранд суух гэрээ цуцлагдвал төлбөрийг олгохгүй.
11.          Байрны ус, цахилгааны зарцуулалтыг санхүү-үйлчилгээний албанаас тогтоох бөгөөд тоолуур нормативаас хэтэрсэн төлбөрийг оюутнууд тэгш хувааж төлнө.
12.          Хятад халуун тогоо, цахилгааны гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл гэх мэт гал гарах аюултай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.
13.          Байрны оюутнууд өглөө 6-7 цагт босч хичээлд бэлтгэнэ. Оройн 23 цагаас өглөөний 7 цаг хүртэл гадагш явах, гаднаас ирэхийг хориглоно.
14.          Ямар нэгэн осол аюул, өвчин, зовлон бусад асуудал гарвал 99060089 утсаар С.Долзодмаа, 70120784 сургууулийн жижүүр, 70111994, 99075739 утсаар сургалтын албаны дарга  Б.Хашцэцэг нарын хэн нэгэнд тэр даруйд нь мэдэгдэнэ. Яаралгүй зүйлийг өөрийн биеэр ирж хэлнэ.
15.          Байранд орохдоо байрны жижүүрт оюутан үнэмлэхээ үзүүлж орно.
16.          Өрөөний хананд зураг нааж халтартуулах, хивс хадах зэргээр нүх гаргах, цахилгааны шугам разеткийг шилжүүлэхийг хориглоно.

Гурав. Хүлээх хариуцлага

1.     Энэхүү журмын аль нэг заалтыг байранд сууж буй оюутан зөрчвөл санхүү- үйлчилгээний албанаас сануулна. Хоёр дахь удаагаа зөрчвөл байрнаас гаргана.
2.     Гаднаас тасагт зөвшөөрөлгүй хүн оруулбал оруулсан болон хонуулсан хүний тоогоор 5000 төгрөг төлнө.

No comments:

Post a Comment