menu

Thursday, October 24, 2013

СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
19  дүгээр хавсралт
“ГУРВАН-ЭРДЭНЭ’’  БАГШИЙН ДЭЭД
СУРГУУЛИЙН  ДОТООД ЖУРАМ

Найм.  Оюутанд чөлөө олгох

8.1          Оюутан жилийн чөлөө авах өргөдөл гаргасан тохиолдолд ар гэр, эцэг эхтэй нь зөвшилцсөний дараа дурдсан шалтгааныг судлан үзэж чөлөө олгоно.
8.2          Цагийн болон 1-7 хоногийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн сургалтын алба сард 1 удаа олгоно.
8.3          7-14 хоногийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн сургуулийн захиргаа улиралд 1 удаа олгоно. Чөлөөтэй ба өвчтэй байх хугацаанд тасарсан хичээлийг 14 хоногийн дотор нөхөн гүйцээж хичээл орж буй багш нарт шалгуулан тасарсан цагийг засуулж болно.
8.4          Нэг жилийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн 4 жилд 1-2 удаа сургуулийн захиргаа олгоно.
8.5          Чөлөө авахыг хүссэн оюутан өөрийн биеэр заавал ирнэ.
8.6          Дараах тохиолдолд оюутанд урт хугацаагаар  чөлөө олгож болно.

8.6.1       Эмчийн магадлагаа, эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн
8.6.2       Ар гэрийн гачигдал, оюутны хүсэлт, засаг захиргаа ба эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг харгалзан
8.6.3       Сургалтын төлөвлөгөөний биелэлт 60 хувиас доош байгаа тохиолдолд багш нарын зөвлөгөөний хурлын шийдвэрийг үндэслэн
8.6.4       Шүүлэг, шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаанд нь өгөөгүй бол
8.6.5       Тусгай хууль тогтоомжийн заалтын дагуу

Ес. Сургуулиас хасах

9.1           Сургуулийн дүрэм, дотоод журмыг хоёр дахь удаагаа ноцтой  зөрчсөн
9.2           Гэмт хэрэг үйлдсэн
9.3           Нэг улиралд гурав буюу түүнээс дээш хичээлд "хангалтгүй " суралцсан
9.4           3 улирал дараалан "хангалтгүй" суралцсан суралцагчийг сургуулиас хасна.


Арав. Сургалтын төлбөр хураах, хөнгөлөх, буцааж олгох

10.1      Сургалтын төлбөр авах

10.1.1    Оюутны сургалтын төлбөрийн хэмжээг жил бүр тогтооно.
10.1.2    Оюутны сургалтын төлбөрийг дансаар авна.
10.1.3    Нэгдүгээр ангийн оюутан хичээл эхлэхийн өмнө сургалтын төлбөрөө төлж, сургалтын гэрээ хийсэн байна.
10.1.4    Хоёроос дөрөвдүгээр ангийн оюутнууд сургалтын төлбөрөө хоёр хувааж  төлөхийг зөвшөөрнө. Тэгэхдээ эхний хэсгийг жил  бүрийн 9 дүгээр сарын 01-ээс 9 дүгээр сарын 15-ны дотор, үлдсэн хэсгийг дараа оны 2 дугаар сарын 01-ээс 2 дугаар сарын 15-ны дотор төлнө. Энэ хугацаанд төлөхгүй бол 10 хүртэл хувийн торгууль ноогдуулах, суралцах хугацааг хойшлуулах, сургуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээ  авна.

10.2      Сургалтын төлбөрийг хөнгөлөх

10.2.1    Сурлага, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд амжилт гаргасан /2 ба түүнээс дээш улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, тэргүүн байр эзэлсэн , бүтээл туурвисан гэх мэт /, амьдрал  нь онцгой гачигдалтай боловч амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг хамт олон, тэнхимийн саналыг үндэслэн 50 хүртэл хувиар хөнгөлнө.

10.3      Сургалтын төлбөрийг буцааж олгох

10.3.1    Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн оюутан төлбөрөө буцааж авахгүйгээр жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөрөөрөө үргэлжлүүлэн суралцана.
10.3.2    Сургалтын төлбөрөө дутуу төлсөн оюутан жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөр дээрээ тухайн жилийн сургалтын төлбөрийн зөрүүг төлж үргэлжлүүлэн суралцана.
10.3.3    Хичээлийн жилийн эхэнд болон дундуур оюутан сургуулиас гарах буюу чөлөө авах шалтгаанаар сургалтын төлбөрөө буцааж авахыг хүсвэл:

·         Хагас жилийн төлбөрөө хийсэн оюутан тухайн улирлын 50%-аас дээш хугацаанд суралцсан бол төлбөр буцааж  олгохгүй бөгөөд 50%-аас доош хугацаанд суусан бол суралцсан хугацааны төлбөрийг бодож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.
·         Сургалтын албанд гаргасан өргөдлийг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

10.3.4    Ямар ч тохиолдолд суралцсан хугацааныхаа сургалтын төлбөрийг  төлөх үүргийг оюутан хүлээнэ.

10.4        Суралцсан хугацаа, төлбөрийн тооцоо

10.4.1    Тухайн оюутан сургуулиас гарах болон жилийн чөлөө авахыг хүсэж өргөдөл өгсөн өдрөөр суралцсан хугацааг тасалбар болгон тооцоог хийнэ.
10.4.2    Суралцах хугацааг долоо хоногоор тооцох бөгөөд тухайн улирлын хугацааг 16 долоо хоног гэж тооцно. Нэг улиралд ноогдох сургалтын төлбөрийг 16 долоо хоногт хувааж нэг долоо хоногт ноогдох сургалтын төлбөрийн хэмжээг тогтооно. /жишээлбэл, тухайн улирлын хичээл эхэлснээс хойш гурван долоо хоног болсны дараа оюутан сургуулиас гарах хүсэлт гаргасан тохиолдолд 16-3=13 гэж  бодох ба хагас жилийн сургалтын төлбөр 210000 төгрөг бол (210000:16)х13  гэж төлбөрийг олгоно./

Арван нэг.  Дугуйлан ажиллуулах

11.1        Оюутнуудын авьяас  чадварыг хөгжүүлэх, сонирхлыг төрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дугуйлан /яруу найраг, утга зохиол, эрдэм шинжилгээ, гэрэл зураг, уран бичлэг  гм/  ажиллуулна.
11.2        Дугуйлан жилд 32 цагаас доошгүй хугацаагаар хичээллэх бөгөөд түүний агуулга, арга зүйг удирдсан багш  боловсруулна. 
11.3        Дугуйланд оюутнууд сонирхлынхоо дагуу бүртгүүлэн хичээлийн бус цагаар суралцах бөгөөд дугуйлангийн гишүүд жил бүр ажлаа тайлагнана.

Арван хоёр.  Сургуулийн дотоод журам зөрчигчдөд
 хүлээлгэх хариуцлага

12.1        Сургуулийн дотоод журам зөрчигчдөд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ.

12.1.1        Хамт олон, удирдлагын зүгээс сануулах;
12.1.2        Тодорхой хугацаагаар цалинг 20 хувь хүртэл бууруулах /Уг заалт оюутанд хамаарахгүй/;
12.1.3        Сургуулиас /ажлаас/ чөлөөлөх;








Төгсөв.

No comments:

Post a Comment