menu

Thursday, October 24, 2013

ОЮУТНЫГ БҮТЭЭЛИЙН САНГААР ҮНЭЛЭХ ЖУРАМ

Захирлын 2007  оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
21  дугаар хавсралт

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫГ

 БҮТЭЭЛИЙН САНГААР ҮНЭЛЭХ ЖУРАМ

Нэг.  Нийтлэг  үндэслэл

1.             Тус сургуулийн оюутан бүр 2-р курсээс эхлэн бүтээлийн сантай болно.
2.             Оюутны  бүтээлийн  сангийн  бүтэц нь тухайн  оюутны  мэргэжлээс шалтгаалан өөр  өөр  байж  болно.
3.             Мэргэжлийн  багш  тухайн  оюутны  бүтээлд  зөвлөмж,  удирдамж гаргаж, алхам  алхмаар  чиглүүлж  өгнө.
4.             Оюутны  бүтээлийн  санг  журамд  заагдсан  рейтингийн  дагуу  үнэлнэ.
5.             Бүтээлийн  санг  хичээлийн  жилийн  эцэст  хамгаална.
6.             Оюутан  хийж  гүйцэтгэсэн  ажилдаа  үнэлгээ  эргэцүүлэмж  бичсэн  байх шаардлагатай.
7.             Рейтингийн  шаардлага  хангаагүй  тохиолдолд  бүтээлийн  сангаар үнэлэхгүй.
8.             Оюутны  бүтээлийн  сангийн  бүтээл  заавал мэргэжлийн  багшийн  зөвшөөрөлтэй  байна.
9.             Оюутны  бие  даах  ажилд  тавигдах  шаардлагыг  бүрэн  хангасан бүтээлийг бүтээлийн  санд  оруулж  тооцно.
10.          Оюутны  бүтээл нь анги ахих тусам хөнгөнөөс хүндрэх зарчмаар чанарын дэвшил гарсан байна.
11.          Бүтээлийн сан хамгаалаагүй оюутан улсын шалгалтад орохгүй.
12.          Оюутны  бүтээлийн  сангийн эцсийн үнэлгээ нь   төгсөлтийн  шалгалтын  үнэлгээний  30 % болно.

Хоёр. Оюутны бүтээлийн сан

 2-р курсийн оюутны бүтээлийн сан

2.1          Бүтээлийнхээ  санд  өөрөө сонгож  авсан  мэргэжлийн  холбогдолтой   бүтээл – 2 /уншиж  анализ  тэмдэглэл  хийж, өөрийн  бодол  санаагаа илэрхийлсэн  байх/
2.2          Өөрийн бүтээл

2.2.1       Реферат           -1       үнэлгээтэй/
2.2.2       Илтгэл             -1   /Эрдэм  шинжилгээний  хуралд  хэлэлцүүлэх хэмжээнд хүрсэн  байх/
2.2.3       Мэргэжлийн холбогдолтой бүтээлийн файлын сан
2.2.4       Өөрийн  мэргэжлийн   номзүйн гарын авлага - 1
2.2.5       Зохион бичлэг  -1

 3-р курсийн оюутны бүтээлийн сан

2.3          Мэргэжлийн  дагуу  эзэмшсэн  мэдлэг  арга чадвараа  ашигласан  1 хичээлийн  агуулгын  бүрэн  тест            -1
2.4          Өөрийн  сонгож  авсан   мэргэжлийн  холбогдолтой    бүтээл - 3  / уншиж анализ  тэмдэглэл  хийж,  өөрийн бодол  санаагаа  илэрхийлсэн  байх/

2.4.1       Өөрийн бүтээл
2.4.2       Илтгэл                         -1  /Эрдэм  шинжилгээний  хуралд  хэлэлцүүлсэн  байх/
2.4.3       Реферат           -1  /А үнэлгээтэй/
2.4.4       Эсээ                 -1
2.4.5       Шүүмж                         -1  /Багшийн  тодорхой  үнэлгээтэй  байх/
2.4.6       Мэргэжлийн холбогдолтой бүтээлийн файлын сан
2.4.7       Ангийн  ажил    -1
2.4.8       Мэдээлэл        -2

4- р курсийн оюутны бүтээлийн сан

Бүтээлийн  санд  дор  жагсаасан  бүтээлүүдээс  гадна  нэмэлт  бүтээл  нэг байна. Үүнд: хэвлэлд 1  бүтээлээ  нийтлүүлсэн  байх  эсвэл  бусдад  хүлээн зөвшөөрөгдсөн  1  бүтээл  байх

1.     Өөрийн  мэргэжлийн  дагуу  мэдлэг арга чадвараа ашиглан гүйцэтгэсэн ЕБС-ийн  нэг ангийн сэдвийн боловсруулалт - 1
2.     Өөрийн  сонгож  авсан  мэргэжлийн  холбогдолтой    бүтээл - 3 /уншиж анализ  тэмдэглэл  хийж,  өөрийн  бодол  санаагаа  илэрхийлсэн  байх/
3.     Өөрийн бүтээл

a.     Илтгэл         -1     /Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн байх/
b.     Эсээ            -1
                              i.      Мэргэжлийн холбогдолтой бүтээлийн файлын сан
c.     Шүүмж         -1 /Багшийн  тодорхой  үнэлгээтэй  байх/
d.     Судалгааны тайлан  - 1

Гурав. Оюутны бүтээлийн сангийн үнэлгээ

А. ”Онцгой сайн“ рейтинг

1.     Өөрийн бүтээл болон сонгож авсан материалд өгсөн тайлбар үндэслэлүүд нь  ойлгогдохуйц  товч тодорхой байх
2.     Өөрийн бүтээл,  бусад баримт материалд бичсэн эргэцүүлэл нь өөрийн үнэлгээ болж чадсан байх
3.     Уг  эргэцүүлэлд  өөрийн  давуу тал  болон  цаашид  анхаарах  сул талуудыг  тусгасан байх
4.     Бүтээлийн санд  орсон  бүтээлүүд  үг  үсгийн  алдаагүй  байх
5.     Шаардлагатай  бүх  засварыг хийсэн байх
6.     Бүтээлийн санд фото зураг, график бусад зураг чимэглэлийг үзэмжтэй хийсэн байх

Б. “Боломжийн”  рейтинг

"Онцгой сайн" рейтингийн тавигдах шаардлагын 60-80 хувийг хангасан   байвал  боломжийн рейтинг гэж үзнэ.

В. “Хүлээн зөвшөөрөх боломжгүй“  рейтинг

1.     Дээрх  бүтээлүүдийн  60%   бүтээлийн санд байхгүй.
2.     Баримт  бичиг  нотолгоо  дүгнэлтийг  хольж  хутгасан.
3.     Бүтээлийн тайлбар үндэслэлүүдийг  зохих төвшинд гаргаж чадаагүй.
4.     Эргэцүүлэл тайлбар үндэслэлүүд нь  өөрийн мэргэжлийн ур чадварын хөгжилд   ямар ач холбогдолтой  болохыг  сайн тайлбарлаж чадаагүй.
5.     Үг үсгийн алдаа гаргасны улмаас илэрхийлэх гэсэн санаагаа ойлгомжгүй болгосон.
6.     Баримтын алдаатай.
7.     Бүтээлийн сангийн бүтээл нь мэргэжлийн  ажлын  төвшинд хүрээгүй.
8.     Уг  оюутныг  төгсөхөд  олгох боловсролын төвшинд тавигдах шаардлагын онцлогийн зөвхөн зарим нэг хэсгийг бүтээлийн сандаа  тусгасан тохиолдолд  бүтээлийн  санг  хүлээн  зөвшөөрөх  боломжгүй  гэж  үзнэ.

Журмын хавсралт

1.”Бүтээлийн сан “ бүрдүүлэх

  I   алхам.        Бүтээлийн санд оруулж  болох  бүх  материалуудыг  цуглуулах
  II  алхам.        Бүтээлийн санд оруулах гол бүтээлүүдээ  эцсийн хувилбараар шилж сонгох
III  алхам.       Сонгож  авсан бүтээлүүддээ эргэцүүлэл бичиж  өөрийн үнэлгээг өгөх

2. Бүтээлийн сангийн бүтэц

а. Бие  дааж  бүтээлчээр  бүрдүүлсэн цуглуулга /хавтас/ : Сонгож  бүрдүүлсэн бүх   бүтээл
б. Агуулгын товъёог: Бүтээлийн  санд  байгаа  бүтээлийн  жагсаалт
в. Уншигчдад  хандсан  өгүүлэмж :

-          Бүтээлийн  сангийн  зорилго
-          Товч  танилцуулга  буюу  оршил /өөрийнхөө тухай бичиж болно/

г. Оюутны бүтээсэн хамгийн сайн бүтээлүүд
д. Бүтээлд хийсэн эргэцүүлэл дүгнэлт: / багшийн , өөрийн, найз нөхдийн, эцэг эхийн /
е. Бүтээлч ажил:
-          Өөрийн сонирхсон сэдвээр санаачлагаараа хийсэн нэмэлт бүтээлүүд
ё. Зорилгын тодорхойлолт:
-          Ойрын ба ирээдүйн  зорилгуудаа тодорхойлсон байна.

3. Эргэцүүлэл бичих чиглэл

Бүтээлийн  сангийн  аливаа цуглуулгаас  ялгарах  гол  ялгаа  бол  бүтээл  бүрд хийсэн  эргэцүүлэл  юм.
            Би… /бүлэг сэдвийн нэрийг бичнэ/… сэдвийн стандартын шаардлагыг биелүүлснийг миний энэхүү ажил харуулж байна. Яагаад гэвэл: … /баталгаа нотолгоог бичнэ/… Би сэдвийн  агуулгыг  үнэхээр сайн ойлгосныг харуулж байна. Яагаад  гэвэл  энэ  ажил… /мөн  баталгаа  нотолгоог  бичнэ/ …  Хэрэв би  бүтээлийн  сангаа  хэн  нэгэнд  үзүүлэх  шаардлагатай  гэвэл … /үзүүлэх хүнийхээ  нэрийг  бичнэ/ … -д үзүүлнэ.  Яагаад  гэвэл … /учир  шалтгааныг тайлбарлан бичнэ/… Нэг жилийн өмнө  намайг мэддэг байсан хүмүүс энэ  ажлыг уншаад огт  итгэхгүй. Яагаад гэвэл… /өөрийнхөө мэдлэг чадварт гарсан гэж бодож байгаа ахиц өөрчлөлтийг бичнэ/… Энэ ажилд би хамгийн их хүч зарцуулсан.  Учир нь … /энэ бүтээлээ хэрхэн бүтээснээ бичнэ/… Энэ ажил миний найз нөхөд,  багшид таалагдсан. Учир нь … /баталгаа нотолгоог бичнэ/ … Би өөрийнхөө тухай мэдэж  авсан зүйл гэвэл … /өөртөө хийсэн дүгнэлтийг бичнэ/ гэх мэт.


Оюутныг бүтээлийн сангаар
үнэлэх журмын хавсралт

Математик мэдээлэл зүйн ангийн оюутны бүтээлийн сан

2-р ангид
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээл-1 /уншиж анализ хийх,эргэцүүлэмж бичих/
·         Реферат-1 /А үнэлгээтэй/
·         Мэргэжлийн гарын авлага,вэб хаягуудын жагсаалт
·         Бодлогын хураамж -1 /100-аас дээш бодлоготой/
·         Сурган,сэтгэл зүйн сэдвээр 1 эсээ бичих
3-р ангид
·         ЕБС-ийн хичээлээр нэг бүлэг сэдвийн бүрэн тест /сэдэв давхцуулахгүй/
·         Нэг бүлэг сэдвийн иж бүрэн киррикюлим
·         Мэргэжлийн холбогдолтой бүтээл-3  /уншиж анализ хийх,эргэцүүлэмж бичих/
·         Илтгэл -1 /ЭШ-ний хуралд хэлэлцүүлсэн эсвэл тийм шаардлага хангасан/
·         Реферат-1 /А үнэлгээтэй/
·         Бодлогын хураамж -1/200-аас дээш бодлоготой/
·         Ангийн ажил
4-р ангид
·          ЕБС-ийн хичээлээр нэг бүлэг сэдвийн боловсруулалт
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээл-3 /уншиж анализ хийх,эргэцүүлэмж бичих/
·         Нэг хүүхдийн сэтгэл зүйн судалгаа
·         Илтгэл-1/ ЭШ-ний хуралд хэлэлцүүлсэн эсвэл тийм шаардлага хангасан/
·         Судалгааны тайлан -1
·         Нэг бүлэг сэдвийн цахим хэрэглэгдэхүүн

Түүх нийгэм судлалын ангийн оюутны бүтээлийн сан

2-р ангид
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээл-2  /уншиж анализ хийх,эргэцүүлэмж бичих/
·         Реферат-1 /А үнэлгээтэй/
·         Мэргэжлийн ном зүйн гарын авлага-1 /100-аас дээш номын/
·         Мэргэжлийн сэдвээр эсээ-1
·         Мэргэжлийн багшийн үнэлгээтэй угийн бичиг -1
3-р ангид
·         ЕБС-ийн хичэээлээр нэг бүлэг сэдвийн бүрэн тест/сэдэв давхцуулахгүй/
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээл-3  /уншиж анализ хийх,эргэцүүлэмж бичих/
·         Илтгэл-1 /ЭШ-ний хуралд хэлэлцүүлсэн эсвэл тийм шаардлага хангасан/
·         Реферат-1 /А үнэлгээтэй/
·         Нэг бүлэг сэдвийн иж бүрэн киррикюлим -2  /түүх-1,нийгэм судлал-1/
·         Сонгосон нэг бүлэг сэдвээр үлгэр жишээ үзүүлэн, ТӨМ, хэрэглэгдэхүүн нэг багц
·         Ангийн ажил
4-р ангид
·         Хичээл зааж туршсан киррикюлим-4  /түүх-2,нийгэм судлал-2/
·         Түүхэн зүтгэлтний намтрын судалгаа-1
·         Илтгэл-1 /ЭШ-ний хуралд хэлэлцүүлсэн эсвэл тийм шаардлага хангасан/
·         Судалгааны тайлан-1
·         Социологийн судалгаа-1 /багшийн үнэлгээтэй/

Бага ангийн багш мэргэжлийн ангийн оюутны бүтээлийн сан

2-р ангид
·         Реферат-1 /А үнэлгээтэй/
·         Илтгэл-1 /ЭШ-ний хуралд хэлэлцүүлсэн эсвэл тийм шаардлага хангасан/
·         Мэргэжлийн ном зүйн гарын авлага-1 /100-аас дээш номын/
3-р ангид
·         ЕБС-ийн хичэээлээр нэг бүлэг сэдвийн бүрэн тест /сэдэв давхцуулахгүй/
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээл-3  /уншиж анализ хийх,эргэцүүлэмж бичих/
·         Илтгэл-1 /ЭШ-ний хуралд хэлэлцүүлсэн эсвэл тийм шаардлага хангасан/
·         Ангийн ажил
·         Нэгж хичээлийн иж бүрэн хөтөлбөр-1
4-р ангид
·         Нэг бүлэг сэдвийн иж бүрэн киррикюлим-1
·         Нэг ангийн сурах бичгийн хүрээнд судалгаа, анализ хийсэн байх
·         Багшлах дадлагын судалгааны тайлан-1 /суралцагчдын болон хичээлийн судалгаа/
·         Сургалтын хэрэглэгдэхүүний багц-1 /ном сурах бичиг, мэргэжлийн гарын авлага, дидактик тоглоом,цахим болон бусад үзүүлэн/

Англи хэлний багшийн ангийн оюутны бүтээлийн сан

2-р ангид
·         Англиас монгол хэлэнд орчуулсан орчуулга /3-аас дээш хуудас бүхий/
3-р ангид
·         Монгол англи орчуулга /ном сонин сэтгүүлээс 4-өөс дээш хуудас/
·         Тодорхой салбарын хүрээнд 100-аас дээш үгийн сантай толь бичиг хөтөлсөн байх /боловсрол, түүх, эрүүл мэнд гэх мэт/
4-р ангид
·         Тодорхой салбарын хүрээнд 400 хүртэл үгийн сантай толь бичиг хөтөлсөн байх /улс төр судлал, банк, санхүү гэх мэт/

Монгол хэл-уран зохиолын багшийн ангийн оюутны бүтээлийн сан

2-р ангид
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээл-2  /уншиж анализ хийх,эргэцүүлэмж бичих/
·         Эсээ бичлэгт задлал хийх
·         Мэргэжлийн ном зүйн гарын авлага-1 /100-аас дээш номын/
3-р ангид
·         Реферат-1 /А үнэлгээтэй/
·         Илтгэл-1 /ЭШ-ний хуралд хэлэлцүүлсэн эсвэл тийм шаардлага хангасан/
·         ЕБС-ийн хичээлээр нэг бүлэг сэдвийн бүрэн тест /сэдэв давхцуулахгүй/
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээл-3 /уншиж анализ хийх, эргэцүүлэмж бичих/
·         Ангийн ажил
4-р ангид
·         Шүүмж бичих
·         Бүлэг сэдвийн хөтөлбөр боловсруулах
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээл-3  /уншиж анализ хийх,эргэцүүлэмж бичих/


Төгсөв.

No comments:

Post a Comment