menu

Thursday, October 24, 2013

НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ



Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
08  дугаар хавсралт

НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1          Энэхүү журмаар "Гурван-Эрдэнэ" БДС-ийн мэдээлэл ном зүйн тасгийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангаж,  багш, ажилчид, оюутнуудын мэдлэг чадвараа дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад үүсэх харилцааг зохицуулна.
1.2          Энэ журам нь зөвхөн "Гурван-Эрдэнэ" БДС-ийн багш, ажилчид, оюутнуудад  хамаарна.

Хоёр. Номын сангийн зорилго

2.1          Уншлагын танхимаар цагийн хуваарийн дагуу үйлчлэх
2.2          Номын фондоос журмын дагуу гэрээр ном олгох
2.3          Төрөл бүрийн сэдвээр ном зүйн лавлагаа, мэдээлэл өгөх
2.4          Сургуулийн багш, ажилчид, оюутнуудад уншигчийн карт нээж үйлчлэх
2.5          Номын сангийн баяжилтыг сургалтын хэрэгцээний дагуу төлөвлөж хийх

Гурав. Номын санчийн эрх

3.1          Номын санч үйлчилгээнийхээ арга хэлбэр зохион байгуулалтыг өөрөө сонгоно.
3.2          Уншигчийн үрэгдүүлсэн ном хэвлэлийг журамд заасны дагуу төлүүлэх
3.3          Уншигчдад шаардлага тавих
3.4          Номын сангийн дүрмийг зөрчсөн уншигчийн, номын сангаар үйлчлүүлэх эрхийг тодорхой хугацаагаар хасах

Дөрөв. Номын санчийн үүрэг

4.1          Номын фонд болон уншлагын танхимыг бүрэн ашиглуулах
4.2          Багш, ажилчид, оюутнууд номын сангаар үйлчлүүлэх ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх /дулаан, цэвэр, дуу чимээгүй орчин г.м/
4.3          Уншигчдад соёлч боловсон, хөнгөн шуурхай элдэв чирэгдэлгүй үйлчилж, каталоги хэрхэн ашиглах  талаар зөвлөгөө өгөх
4.4          Уншигчдад төрөл бүрийн хэлбэрээр фондын ном хэвлэлийг сурталчлах, шинэ ном, хэвлэлийн мэдээлэл хийх
4.5          Улсын болон бусад сургуулиудын номын сантай хамтран ажиллах
4.6           Уншигчдад тогтмол хэвлэлээр үйлчлэх
4.7          Номын фондын хадгалалт хамгаалалт ашиглалтыг зохих журмын дагуу хангах
4.8          Номын сангийн зөвлөлтэй уялдаа холбоотой ажиллах
4.9          Жил бүрийн төсвийн 1-2%-тай тэнцэх хэмжээний зардлаар ном хэвлэл  худалдан авч номын    фондыг баяжуулна. Үүнд: мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн хичээлд хэрэглэх сурах    бичиг гарын авлагыг 5-10 ширхэг,семинарын хичээлд хэрэглэх номыг 2-5 ширхэг, бусад номыг 1-2 ширхэгээр худалдан авна.
4.10        Сургалтын албаны даргаар жил улирлын ажлын төлөвлөгөөг батлуулж, тайлангаа өгнө.

Тав. Уншигчийн эрх

5.1          Уншигчид нь сургуулийн номын сангаар үйлчлүүлэхдээ фондоос ном хэвлэл, хэвлэлийн бусад бүтээгдэхүүнийг захиалан авч хэрэглэнэ.
5.2          Ном зүйн лавлагаа, мэдээлэл зэрэг номын сангаас үзүүлж байгаа үйлчилгээг ашиглах
5.3          Номын сангаас зохиож байгаа мэдээлэл сурталчилгаа соёл олон нийтийн бусад арга хэмжээнд оролцох
5.4          Номын сангийн үйл ажиллагааны талаар санал хүсэлт гаргах

Зургаа. Уншигчийн үүрэг

6.1          Номын санд уншигч шинээр карт нээлгэхэд шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх /иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэх 100 төгрөг, 3/4 хэмжээтэй 1% зураг/
6.2           Уншигч нь захиалан авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалган үзэж, ямар нэгэн гэмтэлтэй байвал /хуудас дутуу, урагдсан гэх мэт/ номын санчид үзүүлэн зохих тэмдэглэл  хийлгэх
6.3          Номын сангаас авсан ном хэвлэлээ цэвэр нямбай ашиглаж, номын  санчид  бүрэн бүтэн байдлыг шалгуулж хүлээлгэж өгөх
6.4          Номын сангийн ном хэвлэлийн хуудсыг урж тасдах, өнгө үзэмжийг алдагдуулах, дээр нь юм зурж тэмдэглэх, хуудас хавтсыг нугалах, зураг бүдүүвч  хордуулах буюу давхарлан тавьж хуулбарлах  зэрэг ном хэвлэл гэмтээх үйл ажиллагаа хийхгүй байх
6.5          Номын сангаар үйлчлүүлэхдээ уншлагын танхимын ширээ  сандал  бусад эд хогшлыг эвдэж гэмтээхгүй байх
6.6          Номын  сангаас авсан ном хэвлэлийг  үрэгдүүлсэн  ба гэмтээсэн  тохиолдолд номыг биетээр нь  буюу хэрэв ийм нөхцөлөөр төлөх боломжгүй  бол тухайн үеийн зах зээлийн үнээр 3-5% нугалж төлөх
6.7          Номыг бусдад дамжуулах, уншлагын танхимд эмх замбараагүй байдал /хашгирах,шуугих,тамхи татах,хог хаях гэх мэт/  гаргахгүй байх
6.8           Уншигч сургуулийн номын сангаас ном хүлээж авсан өдрөөс эхлэн энэхүү журамд заасан үүрэг хариуцлагыг өөртөө албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэсэн хууль эрхийн баталгаатай болно

Долоо. Гэрээр ном олгох


7.1          Номын фондын бүрдүүлэлтээс хамааран  уншигчдад  нэг удаа 1-3 ном олгоно.
7.2          Багш, ажилчдад  1-5 хоногийн хугацаатай олгоно.
7.3          Оюутнуудад 1-2 хоногийн хугацаатай оюутны үнэмлэх болон иргэний үнэмлэхийг үндэслэн олгоно.
7.4          1-2%-тай номыг гэрээр олгохгүй, зөвхөн уншлагын танхимаар өдрөөр олгоно.
7.5          Номын сангаас авсан номоо сунгуулах тохиолдолд 1 удаа өөрийн биеэр ирж номын санчаар сунгалт хийлгэнэ.
7.6          Хэрэв сунгалт хийлгээгүй ба хугацаа хэтэрсэн  бол хоног тутамд 100 төгрөгөөр /ном тус бүрд/  тооцож торгууль төлүүлнэ.













Төгсөв.

No comments:

Post a Comment