menu

Thursday, October 24, 2013

ДИПЛОМ ДАХИН ОЛГОХ ЖУРАМ



Захирлын 2009  оны  5 дугаар сарын 5-ны өдрийн
 27  тоот тушаалын 1 дүгээр хавсралт


ДИПЛОМ ДАХИН ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.         Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2002 оны 355-р тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”–ыг уг журамд мөрдлөг болгоно.
1.2.         Дипломыг буруу бичсэн, засвар хийсэн, усанд гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд уг журмын дагуу дахин олгоно.

Хоёр. Диплом дахин олгоход тавигдах шаардлага

2.1.         Диплом түүний хавсралтыг дахин авахыг хүссэн иргэн сургуулийн захиргаанд дор дурдсан материалыг бүрдүүлэн өгнө.
2.1.1.     Диплом түүний хавсралтыг дахин авахыг хүссэн тухай хувийн өргөдөл
2.1.2.     Үрэгдүүлсэн шалтгааныг цагдаагийн байгууллагаас тогтоосон тухай албан бичиг
2.1.3.     Гадны нөлөөллөөр /гал, усны гамшгийн үеэр/ устгагдсан бол холбогдох газрын тодорхойлолт
2.1.4.     Өдөр тутам тогтмол гардаг сонинд зарлуулсан тухай баримт
2.1.5.     Хуучин диплом, түүний хавсралтын хуулбар
2.1.6.     Иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
2.1.7.     Сургуулиас диплом олгосон захирлын тушаал, диплом, түүний хавсралтын хуулбар
2.1.8.     Магистрын диплом түүний хавсралтыг дахин олгоход өмнөх шатны диплом, хавсралтын эх хувь
2.1.9.     Сургалтын төрийн сантай дипломын тооцоотой эсэх талаар тодорхойлсон албан бичиг
2.1.10.   Дипломын үнийг гурав нугалж төлсөн баримт
2.2.         Хүчингүй болгосон диплом, түүний хавсралтын хуучин эх хувийг акт үйлдэж, сургууль хураан авч архивт хадгална.

Гурав. Диплом дахин олгох нь

3.1.         Сургууль нь диплом үрэгдүүлсэн  шалтгаан, бүрдүүлсэн материал нь үнэн зөв эсэхийг холбогдох байгууллагаас лавлан хянаж, дипломыг дахин олгосон тухай бүртгэл хөтөлнө.
3.2.         Сургууль нь диплом дахин олгоход бичиг баримтыг хянан үзээд, дипломын дугаар шинээр авах шаардлагатай бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтээ албан бичгээр тавина.
3.3.         Өргөдөл ирүүлснээс хойш хуульд заасан хугацаанд /жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор/ дипломыг дахин олгоно.
3.4.         Дахин олгох дипломыг нүүрэн талын баруун дээд хэсэгт компьютерийн үсгийн 16-н хэмжээгээр улаан өнгөөр “ДАХИН ОЛГОВ” гэж сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна.
3.5.         Дахин олгож буй диплом, түүний хавсралтын хуулбарыг тушаалын хамт архивт хадгална.

Дөрөв. Бусад зүйл

Энэхүү журмын дагуу дипломыг дахин олгох ба уг журмыг зөрчсөн албан тушаалтан, иргэнд Боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хууль бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.    




Төгсөв.

No comments:

Post a Comment