menu

Thursday, October 24, 2013

ОЮУТНЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
10  дугаар хавсралт

ОЮУТНЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ 

Нэг. Ерөнхий зүйл

1.1                "Гурван-Эрдэнэ" БДС-ийн бакалаврын зэрэг олгох сургалтад кредит цаг тооцох, оюутны мэдлэг чадварыг дүгнэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2                Тус сургуулийн хичээлийн 1 жил нь тус бүр 16 долоо хоног, танхимд хичээллэх 2 улирлаас бүрдэнэ.
1.3                Хичээлийн нэг цагийн үргэлжлэх хугацаа 50 минут байх боловч дундаа завсарлагагүйгээр 2 цагийн хичээлийг 90 минутад багтаан явуулж болно.

Хоёр. Кредит цаг

2.1          Хичээл, сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь кредит цаг байна. Кредит цаг нь сургуулийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын үндэс болно.
2.2          Нэгж кредит цаг нь 1 улирлын турш нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекц ба 2 цагаар орох семинар, дадлагын хичээл эсвэл 3 цагаар орох лабораторийн ажлын нийт цагтай тэнцүү тоон утгаар хэмжигдэнэ.
2.3          Оюутны танхимд хичээллэх норматив ачааллын хэмжээ 1 улиралд 15 кредит цагаас доошгүй байна. Захирлын зөвшөөрлөөр нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно.
2.4          Улирлын болон төгсөлтийн шалгалт, ангийн болон бакалаврын ажил бичих, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт кредит цаг оноохгүй.

Гурав. Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх

3.1          Сургалтын төлөвлөгөө ёсоор оюутан судалсан хичээлийнхээ агуулгыг хэрхэн эзэмшсэнийг рейтингийн системээр үнэлнэ.
3.2          Рейтингийн оноог:

А          Хичээлд оролцсон байдал/ хичээлийн ирц/
Б          Хичээлийн даалгавар гүйцэтгэсэн байдал /дадлага, семинар, лабораторийн ажилд оролцсон, даалгавар, реферат болон бие даах ажлын үнэлгээ/
В          Оюутны мэдлэг чадварын төвшинг үнэлсэн явцын үнэлгээ /хичээл заасан багш, сургуулийн захиргаа, сургалтын албанаас зохион байгуулсан оюутны мэдлэг, чадварыг тогтоох ажлын үнэлэлт/-ээр тус тус үнэлнэ.

"А"  хэсэгт        -           10
"Б"  хэсэгт        -           40
"В" хэсэгт         -           50 хүртэл оноо өгч, дараах үсгэн ба процентон дүнд харгалзуулан үнэлнэ.

 Үсгэн дүн
Тоон дүн
Процентон дүн
Дүнгийн утга
A
4.0
90-100
Сурлагын дээд үнэлгээ
B
3.0
80-89
Дундаж төвшнөөс дээгүүр үнэлгээ
C
2.0
70-79
Дундаж үнэлгээ
D
1.0
60-69
Дундаж төвшнөөс доогуур үнэлгээ
F
0
0-59
Сурлагын доод үнэлгээ

Дөрөв. Шалгалт, шүүлэг авах

4.1          Оюутны мэдлэг, чадвар, дадлыг дүгнэх үндсэн хэлбэр нь сорилын ажлууд байх боловч тухайн хичээлийн онцлог, багшийн саналыг харгалзан бусад арга хэлбэрүүдийг зохистойгоор хослуулан хэрэглэж болно.
4.2          Дүнг шалгалтын хуудас, оюутны  сурлагын дэвтэрт тухай бүр бичиж, шалгасан багш гарын үсэг зурж баталгаажуулна. Сургалтын албаны зөвшөөрөлгүйгээр дүн, оноог засварлахыг хориглоно.
4.3          Хүндэтгэн үзэх шалтгаантай оюутан шалгах багш болон сургалтын албаны зөвшөөрлөөр шалгалт шүүлгээ урьдчилан, эсвэл нөхөн өгч болох бөгөөд энэ тохиолдолд хичээлийн агуулгыг бүрэн хамруулна.
4.4          Нэг улиралд 3 хичээлд  буюу  нэг хичээлд  3 удаа, эсвэл 3 улирал дараалан хангалтгүй шалгагдвал сурлагаар тэнцээгүйд тооцож, жилийн чөлөө олгох, эсвэл сургуулиас чөлөөлөх арга хэмжээ авна.
4.5          Төгсөлтийн шалгалт өгч чадаагүй оюутан хоёр жилийн дотор дахин өгөх эрхтэй.
4.6           Сургалтын төлөвлөгөөнд кредит цаг тодорхойлогдоогүй хичээлийн шүүлгийг улирлын эцэст хичээлийн цагт багтаан авч, оюутны мэдлэг, чадварыг дүгнэхдээ "тооцов", "эс тооцов" үнэлгээг хэрэглэнэ.

Тав. Нэмэлт тэмдэглэгээ

Багш үнэлгээний хуудсанд шаардлагатай тохиолдолд дараах нэмэлт тэмдэглэгээг  тэмдэглэнэ.

Нэмэлт тэмдэглэгээ
Нэмэлт тэмдэглэгээний агуулга
I
Хүндэтгэн үзэх шалтгаанаар Б хэсгийн үнэлгээ дутуу боловч тодорхой хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлд. /дадлага, семинар, лабораторийн ажил, даалгавар, реферат болон бие даах ажил/
E
Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй.
R
Оюутан тухайн хичээлийг дараачийн улиралд дахин судлахаар шийдсэнээ шалгалтын өмнө мэдэгдсэн.
W
Улирлын явцад хичээлээ орхисон.
CR
Өөр сургуулийн багц цагийг тооцсон.
P
Төлбөр төлөөгүйн улмаас шалгалтанд ороогүй.











Төгсөв.

1 comment:

  1. Баярлалаа эрх зүйн баримт бичгүүдийг оруулж өгсөнд амжилт хүсье.

    ReplyDelete