menu

Thursday, March 13, 2014

Literature Assignments



Бие даан гүйцэтгэх ажилд тавигдах шаардлага
- Даалгаварт сонгох эх тухайн зохиолын хураангуй, хялбаршуулсан хэвлэлт байж болно.
- Сургалтын хөтөлбөрийг судлах явцдаа гүйцэтгэнэ.
- Хугацаанд нь гүйцэтгэх.
- Даалгаварыг нэг ижил цагт хүлээн авна.
- Даалгавар нь хөтөлбөрт нийцсэн байна.
- Даалгавар нь тухайн эхийг бүрэн судалсныг харуулахуйц байх.
- Шүлэг, богино өгүүллэгийг өөр шүлэг өгүүллэгтэй харьцуулаагүй байна.
- Багш тэмдэглэл хийх, засах зэргээр туслалаа үзүүлэхгүй, зөвхөн зөвлөгөө өгнө.
- 600-1000 үгтэй байна.
- Даалгаварыг бичгийн машин, компьютер, эсвэл гараар цэвэр, гаргацтай, алдаагүй  бичсэн байх.
- Даалгаварын төгсгөлд ашигласан номын жагсаалт хийх.

Бие даан гүйцэтгэх ажлын үнэлгээний шалгуур
1.    0 оноо -  Даалгавар ирүүлээгүй, үнэлгээний түвшинд хүрээгүй.
2.    Оролдлого бага /1-4 оноо/
-       Утга санаа ойлгомжгүй.
3.    Нотолгоо энгийн /5-7 оноо/
-       Цөөхөн тайлбар бүхий,
-       Эхийн утга санааг ойлгосон цөөн илэрц бүхий,
-       Цөөн ишлэл хийсэн.
4.    Үндсэн ойлголтоо гаргахыг оролдсон /8-10 оноо/
-       Хамаарал бүхий тайлбар хийсэн,
-       Эхийн ерөнхий утгыг ерөнхийд ойлгосон,
-       Цөөн чухал ишлэл татсан.
5.    Өөрийн санааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн  /11-13 оноо/
-       Утгыг ойлгосон
-       Дэмжих хэсгийг гаргасан,
6.    Өөрийн санааг хөгжүүлсэн /14-15 оноо/
-       Эхийн болон зарим далд утга санааг гаргасан,
-       Зохиогчийн бичлэгийн хэв маягын талаар өгүүлсэн,
-       Тодорхой дэмжих нотолгоо гаргасан.
7.    Өөрийн санааг нарийн илэрхийлэн хөгжүүлсэн 16-19 оноо
-       Зарим далд утга санааг болон эхийн утгыг нарийн ойлгосон,
-       Зохиогчийн гаргахыг оролдсон санаанд хариулт өгсөн,
-       Эхэд нямбай, тохирох ишлэл хийсэн.
8.    Цаад гүн утгад  нэвтрэн өөрийн санааг илэрхийлсэн 20-22 оноо
-       Эхийн утга санааг тодорхой шалгууртайгаар гаргасан,
-       Зохиогчийн гаргахыг оролдсон санаанд мэдрэмжтэй хандсан,
-       Олон сайн ишлэл татсан.
9.    23-25 оноо
– Өмнөх онооны шалгуурыг хангасан, гярхай, мэдрэмжтэй хандсан, хувийн бодол санаагаа авьяаслаг гаргасан.

No comments:

Post a Comment